Олны танил хүмүүсийн зургийг ашиглан цахим залилан хийдэг бүлэг этгээдийг илрүүлэв
Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан хуурамч хуудас нээж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүд нь дансандаа мөнгө байршуулуулах замаар иргэдийг залилдаг байна. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тогтоогдсон байна.
Энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсч байна.