Хүүхдээ орхисон эцэг, эхэд ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байна
Хүүхдийн асран хамгаалах төвөөс 20 гаруй эцэг эхэд төрүүлсэн хүүхдээ асран хамгаалаагүй, үр хүүхдээ орхисон гэх үндэслэлээр хариуцлага тооцох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэвч шүүхээс тодорхой хариу өгөөгүй байна. Энэ бол улс орны хамгийн үнэт зүйл болсон хүүхдээ хамгаалж чадахгүй байгаагийн нэг жишээ гэдгийг салбарынхан хэлж байгаа юм.