Д.Одбаярын хилийн хоригийг цуцалж, 7 сая воны торгууль ногдуулжээ
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая вонны торгууль төлөх шийтгэлийг БНСУ-ын Инчеоны прокуророос ногдуулсан байна. Инчеоны Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэжээ.
Энэ нь бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Цэцийн дарга Д.Одбаярын хилийн хоригийг цуцалсан байна. Түүнд прокуророос 10 хоногийн хилийн хориг тавиад байсан юм.