Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 11 дүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотноо болно.
Тус тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн 6 орны баг өрсөлдөх юм. Энэ жилийн тэмцээнд “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин, “В” хэсэгт Монгол, ОХУ, АНУ-ын шигшээ баг багтаад байна. Эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цом 2001 онд Францын Леваллуа хотод анх болсон бөгөөд түүнээс хойш Японы шигшээ баг хамгийн олон удаа буюу 10 удаа түрүүлсэн /үүнээс сүүлийн дөрвөн жил дараалан аварга болоод байгаа/ амжилтаар тэргүүлдэг бол Хятадын бүсгүйчүүд зургаан түрүүтэй удаалдаг. Харин АНУ-ын эмэгтэй бөхчүүд 2003 онд Токиод болсон Дэлхийн цомд түрүүлж, Ази бүсгүйчүүдийн ноёрхолд салхи оруулж байв. Нарита хотод ДАШТ-ий медальтай 23 тамирчин оролцох бөгөөд урд хөршөөс найм, эзэн орноос тав, АНУ, ОХУ-аас тус бүр дөрөв, манай улсаас хоёр тамирчин зодоглоно. Дэлхийн цомд зодоглох 6 багийн бүрэлдэхүүнийг МЧБХ-ноос танилцуулж байна.
А хэсэг:
Японы шигшээ баг
50 кг: Юи Суга, Юкацү Кагада
53 кг: Харүна Окүно - өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Ибүки Тамүра -2017 оны өсвөр үеийн Азийн аварга
55 кг: Саки Игараши - 2018 оны залуучуудын болон 23 хүртэлх насны дэлхийн аварга, Аки Ханай - 2019 оны залуучуудын дэлхийн аварга
57 кг: Рисако Кавай “Рио-2016” олимпийн наадам, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга, Саэ Нанжо - өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны дэлхийн аварга
59 кг: Юүзүка Инагаки - өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны дэлхийн аварга, Юүменобү Танака
62 кг: Юүкако Кавай 2018 оны ДАШТ-ий мөнгө, 2019 оны хүрэл медальт, Мива Морикава - 2019 оны залуучуудын дэлхийн аварга
65 кг: Мисүзү Ёномото - 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, Наоми Рүикэ - 2019 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт
68 кг: Масако Фүрүичи - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Нарүха Мацүюүки - 2019 оны залуучуудын дэлхийн аварга
72 кг: Юкари Кагами - 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Мэй Шиндо - 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт
76 кг: Хироэ Минагава 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2017, 2018 оны хүрэл медальт, Ясүха Мацюүки - 2017 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга
БНХАУ-ын шигшээ баг
50 кг: Сун Янань “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Лей Чун - 2018 оны Азийн аварга
53 кг: Пан Киану - 2018, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Луо Ланнуан - 23 хүртэлх насны дэлхийн аварга
55 кг: Менги Ши - 2019 оны Азийн аварга, Жан Ки - 2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт
57 кг: Рон Нингнин - ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Ву Юүмей - 2019 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт
59 кг: Ву Яарү - 2019 оны залуучуудын ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт
62 кг: Пей Шинру - 2016 оны дэлхийн аварга, 2018, 2019 оны хүрэл медальт, Жуан Кан
65 кг: Ван Шиаокиан - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт
68 кг: Зоу Фенг - 2015 оны ДАШТ-ий мөнгө, 2018 оны хүрэл медальт, Ван Юингюин - 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт
72 кг: Чен Шиюань - 2019 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ван Хуан - 2019 оны дэлхийн цэргийн спортын наадмын мөнгөн медальт,
76 кг: Жоу Киан - 2015 оны ДАШТ-ий мөнгө, 2014 оны хүрэл медальт, Палиха Палиха - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2018, 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга,
Украин улсын шигшээ баг
50 кг: Мария Винник - 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
53 кг: Соломия Винник - 2018 оны өсвөр үеийн Европын аварга
55 кг: Анастасья Кравченко
57 кг: Олена Кремзер - 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт
59 кг: София Боднар
62 кг: Татьяна Рижко - 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
65 кг: Оксана Чудик - 2016, 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт
68 кг: Алина Рудницька-Левицька - 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
72 кг: Алла Белинская - 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
76 кг: Романа Вовчак - 2017 оны өсвөр үеийн Европын аварга
В хэсэг:
Монгол Улсын шигшээ баг:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Буяндалайн Чимгээ - 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт
53 кг: Нандинцэцэгийн Анударь - 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт
55 кг: Бат-Очирын Болортуяа - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - 2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, 2014 оны залуучуудын дэлхийн аварга
59 кг: Баатаржавын Шоовдор - 2018, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт
62 кг: Энхбатын Гантуяа - 2017, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт
72 кг: Энх-Амарын Даваанасан - 2019 оны цэргийн спортын наадмын хүрэл медальт
76 кг: Ганбатын Ариунжаргал
АНУ-ын шигшээ баг
50 кг: Уитни Кондер - 2019 оны Пан-Америкийн наадмын аварга
53 кг: Сара Хильдбранд - 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт
55 кг: Жакарра Винчестер - 2019 оны дэлхийн аварга
57 кг: Келсей Кэмпбелл - Пан Америкийн хошой аварга
59 кг: Лаурен Луиве - 2012 оны Пан Америкийн АШТ-ий мөнгөн медальт
62 кг: Кайла Миракл - 2019 оны Пан Америкийн наадмын аварга
65 кг: Форрест Молинари - 2018 оны Пан-Амсерикийн аварга
68 кг: Тамыра Менса - 2019 оны дэлхийн аварга
72 кг: Виктория Фрэнсис - 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
76 кг: Аделине Грэй - 2012, 2014, 2015, 2018, 2019 оны дэлхийн аварга
ОХУ-ын шигшээ баг
50 кг: Милана Дадашева - 2018 оны Европын АШТ-ий хүрэл медальт
53 кг: Екатерина Полещук - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт
55 кг: Ольга Хорошавцева - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт
57 кг: Марина Симонян - 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт
59 кг: Любовь Овчарова - 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт
62 кг: Мария Кузнецова - 2019 оны Европын наадмын хүрэл медальт
65 кг: Наталья Федосеева
68 кг: Анастасия Братчикова - Европын хошой аварга
72 кг: Евгения Захарченко - 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт
76 кг: Екатерина Букина - “Рио-2016” олимпий наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг