Төсвийн алдагдлыг нөхөх гарц байна уу?

Төсвийн алдагдлыг нөхөх гарц байна уу?
Энэ долоо хоногт 2020 оны төсвийн төслийг батлах хуулийн хугацаа дуусч байна. Засгийн газраас төсвийн нийт орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хэлэлцүүлж буй. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэж байгаа юм. Алдагдлыг хэрхэн нөхөх нь тодорхойгүй байна. Дотоодын буюу Засгийн газар бонд гаргахгүй тохиолдолд гадны зээлээр нөхөх нь тодорхой байна. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, гадаад зах зээлийн нөлөө, эрэлттэй бүтээгдэхүүний үнэ  зэрэг олон шалтгааны улмаас ирэх оны төсвийн орлого тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй гэж эдийн засагч, шинжээчид үзэж байна.
 
Төсвийн орлого хэрэв төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бол төсөвт тодотгол хийх, нэмж зээл авах гэсэн  хоёр арга зам бий болно. Зээл нэмж авснаар гадаад өрийн хэмжээ нэмэгдэнэ. Гадаад өр нэмэгдвэл төсвийн алдагдал өснө. Тэгэхээр алдагдлыг ямар нэг аргаар нөхөх зайлшгүй шаардлагатай болно.
 
Үүний тулд дотоод эсвэл гадаад зах зээлээс алдагдлыг нөхөх сонголттой тулгарна. Хэрэв гадаад зах зээлээс зээл, тусламж авах бол өр нэмэгдэж зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дотоод зах зээлээс нөхвөл мэдээж төсвийн алдагдал өснө. Эдгээр эрсдэлийг урьдчилан тооцоолох нь чухал  болохыг эдийн засагч, судлаач анхааруулсаар байна. Энэ талаар эдийн засагч Б.Дөлгөөн хэлэхдээ “Энэ жил манай нүүрсний экспорт 40 сая тоннд хүрч чадахгүй. 2020 онд 42 сая тоннд хүргэх төсөөлөл орж ирсэн. Энэ хэмжээнд хүрнэ гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр нүүрснээс олох орлогоо тодорхой хэмжээнд бууруулж тооцох хэрэгтэй. Тэгвэл ирэх онд санаа бага зовно” гэв. Харин эдийн засагч Г.Ганзориг “Валютын орох урсгал буурах хандлагатай байгаа буюу нүүрсний ханш унаж байгаа энэ үед алдагдлыг нэмэгдүүлэх биш бага байлгах бодлого баримтлах ёстой. Түүнчлэн мөчлөг сөрсөн бодлого буюу Төвбанкны зүгээс тодорхой арга хэмжээ авах  хэрэгтэй” гэсэн юм.
 
2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад 1.9 их наяд төгрөг зарцуулна. Он дамжин хэрэгжиж дуусаагүй барилгад хамгийн өндөр зардал буюу нэг их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа
Бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгө оруулалтын задаргааг харах юм бол урт хугацаанд эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалт бага туссанг шинжээч эдийн засагч Г.Бумчимэг онцолж байна. Тухайлбал, бүтээн байгуулалтыг эдийн засагт оруулах ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй гэлээ. Нөгөөтэйгүүр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Татварын багц хууль хэрэгжихтэй зэрэгцээд улсын төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэж буй ч хуулиар үр дүн харагдах учраас боломж бага гэж байна. Харин зарлагыг нь задалж харвал нийгмийн халамжийн зардал тэлэхээр байна. Засгийн газар “Өрийн удирдлагын тухай хууль”-д өрийн дээд хязгаарыг 70 хувь хүртэл байхаар хуулиа өөрчилсөн нь 40 хувь байх ёстой хэмжээг алдагдуулж тэр хэрээр гадаад өр нэмэгдсээр байна. Гадаадаас 1.3 их наяд төгрөгийг зээлж алдагдлаа нөхөх дүр зураг ха­раг­даж байгааг эдийн засагч С.Болд хэлсэн. Учир нь Олон улсын валютын хөгжлийн сангийн хөтөлбөрийн хүрээнд манайд 700 орчим сая ам.доллар орж ирэхээр байсан. Гэвч манай Засгийн газар энэ хөтөлбөрийг түдгэлзүүлсэн байдалтай байгаа. Тэгэхээр төсөв энэ хэвээр алдагдалтай батлагдвал 2020 оны сонгуулийн үр дүнгээр  байгуулагдах Засгийн газар Валютын хөгжлийн санг дахин гуйх, банкуудад активын үнэлгээ хийж, шигших нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа алга  хэмээн эх сурвалжууд ярьж байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419