УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад 2 жилийн ял оноолоо
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өдөр 14.30 цагаас эхэлж, 22.30 цаг хүртэл үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов.