Олон улсын баг тамирчдын оролцоогоороо дэлхийд тэргүүлэгч марафоны нэг болох TCS New York Marathon нь 2019 оны 11 сарын 3-нд болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гүйлтийн спортоор дамжуулан амьдралынх нь чанарыг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой ажилладаг “Ахиллис Монгол” ОУБ-ын 9 хөгжлийн бэрхшээлтэй тамирчин болон тэдний 14 хөтөч нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцож бүгд замаа амжилттай дуусгалаа.
Тус Марафонд Ариг Банкны "Хан Уул" Харилцагчийн өргөө (Салбар)-ний Манлай халамжлагч (Салбарын захирал) Ө.Очбаяр нь Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин М.Бат-Эрдэнийн хөтчөөр 42.195 км-н марафоны замыг дэлхийн өнцөг булан бүрээс очиж оролцсон 53,638 тамирчидтай хамт гүйж амжилттай бариандаа орлоо.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.