Шимтгэл нэмэгдсэнээр тэтгэврийн санд 540 тэрбумын ачаалал үүснэ

Шимтгэл нэмэгдсэнээр тэтгэврийн санд 540 тэрбумын ачаалал үүснэ
Энэ нь төсөвт болон тэтгэврийн санд 540 тэрбум төгрөгийн ачаалал авчирна. Ингэснээр өмнөх онуудад нэмэгдүүлсэнтэй  нийлээд 26-28 хувиар  нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болов. Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас  2017 онд баталсан.
Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд  нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийт таван хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ эрх баригчид ийнхүү энэ дөрвөн жилд хэрэгжүүлж байгаа нь тэтгэвэр, тэтгэмжийн санг  ажилтан  таны цалингаас нөхөж байгаа юм. Энэ хэр оновчтой шударга бодлого вэ гэдэгт иргэд эргэлзсээр байна. Цаашид залуу үе ирээдүйд авах тэтгэврийнхээ төлөө өнөөдөр цалингаасаа шимтгэл төлөх нь үр дүнгүй гэсэн хандлага өмнөх үеийн маань тэтгэврийнхэний одоо авч буй тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, тэтгэвэрийн нас хойшилсоор байгаагаас үүдэлтэй.
 
Ажил олгогчийн төлөх шимтгэл багасч, даатгуулагчийнх нэмэгдсээр
 
 
Хүн амын орлогын албан татвар болох 10 хувь нэмэгдэнэ.
 
Иргэн та 840 мянган төгрөгийн цалинтай бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 105 мянган төгрөгийг, ажил олгогчтойгоо нийлээд 218400 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө. Дээр нь хүн амын орлогын албан татвар болох 10 хувь буюу 73750 төгрөгийг төлснөөр гар дээрээ 663750 төгрөгийн цалин авна.
Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсон шалтгаанаар шимтгэлийг нэмэгдүүлжээ. Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс  нэг  хувиар нэмэгдсэн.  Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдсон. 2020 онд мөн хоёул нэг, нэг хувиар нэмж төлөхөөр боллоо. 2008 оноос өмнө Цалин хөдөлмөрийн хөлснөөс ажил олгогч 13.5 хувийн, даатгуулагч 5.5 хувиар нийтдээ 19 хувийн шимтгэл төлдөг байсан. Харин 2017  оноос ажил олгогч 9.5 хувь, ажилтан 9.5 хувь нийтдээ эргээд 19-21 хувиар төлдөг болгоод зохицуулсан. Энэ зохицуулалтаар 2018 онд 23, 2019 онд 24-26, 2020 онд 26-28 хувиар төлөхөөр болж байна. Бусад орны туршлагаас үзэхэд ажил олгогчийн төлдөг шимтгэл өндөр, даатгуулагчийнх харьцангуй бага байдаг. Гэтэл манайд ажил олгогч нар шимтгэл төлөхөөс эсэргүүцэж, тэтгэвэр авах гэж байгаа даатгуулагч нь төлнө биз дээ гэсэн хандлага гаргаж байгаа нь даатгуулагчийн төлж буй шимтгэл нэмэгдэхэд нөлөөлж байна гэдгийг зарим эдийн засагч шүүмжилж байгаа юм. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд ажил олгогчийн төлдөг байсан дөрвөн хувийн шимтгэл даатгуулагч руу шилжсэн гэж харагдаж байна. Ажил олгогч илүү төлдөг туршлага олон улс оронд бий.
 
Манай хойд хөрш ОХУ гэхэд даатгуулагч нь шимтгэл төлдөггүй. Ажил олгогч нь нийгмийн даатгалыг нь 100 хувь төлдөг. Гэхдээ даатгуулагч нь өөрөө төлөөд явах жишиг ч бий. Тэнцүү төлөөд явах жишиг ч бий.  Иргэд нийгмийн даатгалыг татвар шиг ойлгож болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэл нь эргээд өөрт нь тэтгэвэр болж очиж байгаа.
 
Бусад олон улс оронд нийгмийн даатгалын шимтгэлээ хэдэн хувьтай төлж байснаас шалтгаалж тэтгэврийн хэмжээ өсч буурдаг. Манайх өндөр шимтгэлтэй улс орны
тоонд ордоггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг аажимдаа тэнцвэржүүлээд явах ёстой байсан талаар эдийн засагч Г.Бурмаа хэлсэн байдаг.
 
Тэтгэврийн сангийн алдагдлыг ажилтны цалингийн шимтгэлээр нөхөх нь зөв үү?
 
Тэтгэврийн сангийн алдагдал гэж 1995 оноос  иргэд шимтгэл төлж эхэл­сэнтэй холбоотой. Угтаа бол алдагдал биш. Нийгмийн даатгалын харилцаа бол төр иргэний хоорондын харилцаа. Энэ харилцааг сангаар дамжуулан хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төр, ажил олгогч, ажилтан гуравуулаа байснаар санг бүрдүүлдэг.Тиймээс Засгийн газар “Тэтгэврийн сан алдагдалтай байна. Алдагдалыг Засгийн газар санхүүжүүлэхгүй” гэж буцах ёсгүй. Үүнийг алдагдал гэж нэрлэж буйг судлаачид хэлдэг. Угтаа алдагдал биш аж. Өнөөдөр  шимтгэл огт төлж байгаагүй хүн ч, тав аравхан жил төлсөн хүн ч одоо тэтгэвэр аваад явж байна. Энэ санхүүжилт уг нь төрөөс гарч байх ёстой аж. Сайн дурын даатгал хийлгэх гэж байгаа хүмүүс нь хувийн тэтгэврийн даатгал хийлгээд явах ёстой. Харин манайд хувийн даатгалын тогтолцоо бүрдээгүй байна. Үүний үр дүнд тавхан жил өндөр дүнгээр сайн дураараа шимтгэл төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр тогтоолгоод, хорь гучин жил шимтгэл төлсөн хүмүүс тэтгэврийн доод хэмжээнд авч байна. Мөн нөхөн тооцоо хийж 1990-2000 онд нийгмийн буруугаас болж ажил эрхлээгүй хэмээн ган­загын наймаанд явж байсан болон төрд ажиллаагүй хүмүүсийг төрд ажилласан хэмээн бүртгэж тэтгэвэр олго­сон. Үүний ачааллыг одоо тэт­гэв­рийн сан үүрч байгааг МҮЭХ-ний ХНХБ төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа хэлсэн юм. Нөгөө талаар дундаж наслалт ихсэж тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо цаашид нэмэг­дэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэх учир 2020 он хүртэл шимтгэлийг ийнхүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419