Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр /2019.11.09/ Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Энэ сарын 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх аж. Тодруулбал, энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус хүрнэ. Харин Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байх гэнэ.
Тиймээс зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.