Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцүүлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний Комиссоос 2019 оны 11 сарын 13-ны өдөр олон нийтийн Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, олон талт төлөөлөл оролцох бөгөөд Төрийн ордны А танхимд 10:00-12:30 цагт болно.
УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн барьсан бусад хуулийн төслийг http://forum.parliament.mn/projects/10695 холбоосоор үзэж, танилцана уу. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэн, байгууллагын төлөөллийг нээлттэй бүртгэж байна. Бүртгүүлэхдээ регистрийн дугаар, овог нэр, ажиллаж буй байгууллага, албан тушаалын мэдээллийг d.khaliunaa@nhrcm.gov.mn, z.badmaarag@nhrcm.gov.mn
info@nhrcm.gov.mn хаягаар цахим шуудан илгээх, эсвэл 51-266506, 51-262752 дугаарын утсаар холбогдоно уу.