Хүн бүр 10 мянган долларын өртэй болох уу?

Хүн бүр 10 мянган долларын өртэй болох уу?
Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилд 29.7 тэрбум ам.доллар болжээ. Улсын нийт өр 10 жилийн өмнөхөөс  5-10 дахин өссөн гэсэн үг. 30-аад тэрбум ам.долларын өрийн 7.2 тэрбум нь Засгийн газрынх бол 2.47 тэрбум ам.доллар нь Төвбанкных, үлдсэн нь хувийн хэвшлийнх болж байна. Тиймээс өрийн эзэд манайх танайх, минийх чинийх гэж маргаж, мөчөөрхөлгүй дунд, урт хугацаанд өрөө бууруулах  нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Төвбанк үзсэн. Гэхдээ энэ нь бие биенийхээ өрийг төлөлцөнө гэсэн үг биш юм.
 
Нөгөөтэйгүүр эдийн засгийн хөгжлийн бодлого, арга барил өнөөдрийнхөөр үргэлжилсээр байвал  өр цаашид нэг их нимгэрэхгүй нь гэдгийг Монголбанкны “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр”-ийн тайланд дурдсан байна.
 
2016 оны II хагастай харьцуулахад Монгол Улсын нийт өр 5.43 тэрбум ам.доллар буюу 14.67 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр 2.47 тэрбум ам.доллар буюу 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ нь манай нэг хүнд ногдох өр 7776 ам.доллар орчим байсан бол энэ оны мөн үед 9167 ам.доллар буюу 24.7 сая төгрөг болж нэмэгджээ.
Монгол улсын нийт гадаад өр 80.17 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өр энэ хугацаанд 2.47 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Харин Засгийн газар 2020 оны төсвийн төсөлд зарлагыг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай оруулж  эдийн засагчдын шүүмжлэлийн бай болж байгаа. Тэгвэл энэ алдагдлын 1.3 их наяд төгрөгийг  гадаад зээлээр нөхөх төсөөллийг төсөвт суулгаад байна. Хэрэв ингэж дахин зээл авах юм бол манай өрийн хэмжээ дахин нэг их наяд 300 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэг хүнд ногдох өр 10 мянган ам.доллар давахаар болж байна. Түүнчлэн өрийн таазын дээд хязгаарыг хуульд заасан хэмжээнээс хэтэрч төсөвт ирэх дарамт нэмэгдэн урсгал дансны алдагдал зузаарах төлөвтэй.
 
Өрийн таазын дээд хязгаарыг өөрсдөдөө зориулж өөрчилдөг
 
 
Өнөөдөр Засгийн газрын өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн зохист хэмжээ бусад орны хувьд харилцан адилгүй байдаг. Дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байдаг. Харин манайх 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэвч 2016 онд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т “Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл, өр зээлээ нэмэх болохоороо энэ хуульдаа байн байн гар хүрдэг зуршилтай болжээ. Анх 2010 онд тус хуулийг батлахдаа улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан боловч түүнээс хойш 10 гаруй  удаа нэмэлт, өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид их ажил эхлүүлж байгаа дүр зураг үзүүлэх сонгуулийн зардлаа олохын тулд Засгийн газрын өрийн таазыг өөрсдөдөө зориулан өөрчилсөн хуулийн дагуу нэмж мэдэхээр байна. Энэ бүхний эцэст нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдсээр эдийн засаг дахь гадаад өрийн тэнцэл алдагдахаар байгааг олон эдийн засагч анхааруулж байна. Өмнөх өрөө төлөөгүй байж дахин  зээл авч  түүгээр барагдуулна гэдэг нь хүүнийх нь зөрүүг татвар төлөгчийн халааснаас авна гэсэн үг. Өмнөх өрөө дараагүй хүнд, банк дахин зээл өгөхдөө хүүгээ нэмэгдүүдэг нь бизнесийн зарчим. Энэ бүхнээс харахад өр дарах нэгдсэн бодлого манай улсад үгүйлэгдсээр. Улсаараа хүн амаараа бүсээ чангалж дахин зээл авахгүйгээр энэ их өрийн ард гарах бодлого хэрэгтэй байна. “Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрч эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга, бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна” гэж эдийн засагч Б.Баярдаваа хэлэв.
 
Манай улс урсгал дансны алдагдлаар 100 орноос эхний 10-т багтжээ
 
Зардлаар тэжээгдсэн урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаараа нөхсөөр байгаа нь манай гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж байгааг Төвбанкныхан хэлсээр буй. Тиймээс  өнөөдөр өр, төлбөрийн тэнцлийг ярихад яах аргагүй төсвийн болоод нийт урсгал тэнцэл, тэр дундаа зардлыг ярихаас аргагүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, урсгал данс тухайн улсынхаа эдийн засгийн толь нь болдог гэдэг. Өнөөдөр урсгал зардлыг задалбал ихэнх нь үйлчилгээ түүн дотор тээвэрт зарцуулагдаж  байна. Импортын ихэнх нь үүнд төвлөрдөг гэсэн үг.  Тиймээс ч ноу хау, ахисан түвшний үйлдвэрлэл шаардаад байдаггүй үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийг өөрсдөө гүйцэтгэх, энэ чиглэлийн зардлаа бууруулах шаардлагатай байгааг судлаачид хэлж байгаа юм.  Тухайлбал, үйлчилгээний салбарт манай улс  өнгөрсөн онд  хоёр тэрбум ам.долларын алдагдалтай ажилласныг статистикаас харж болно. Бас нэг жишээ хэлбэл  өнөөдөр экспортын гол орлогыг бүрдүүлж буй нь Тавантолгойн нүүрсний  тээвэрлэгчдийн тал нь буюу 47 хувь нь гаднын хөрөнгө оруулагчид, шууд хэлбэл гаднын компаниуд байна.   Нэг тонн нүүрс зөөхөд зарлагддаг 32 ам.долларыг төмөр зам барьсан тохиолдолд дөрөв дахин бууруулах тухай тооцоог  хэдийнэ хийсэн. Гэвч  ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрч, гадагш мөнгөө алдсаар байгааг эдийн засагч  Б. Түвшинтөр онцолсон юм. 
 
Дэлхийн банкны өнгөрсөн оны мэдээгээр хөгжиж буй болон бусад 100 гаруй  орны урсгал дансны алдагдлыг эрэмбэлэхэд манай улс алдагдлаараа эхний гуравт орсон байх юм. Гэтэл 10-аад жилийн өмнө манайхаас тааруухан үзүүлэлттэй улс орон олон байж.
 
 
Тухайлбал, 2000-2009 онд манай улсаас ч илүү урсгал дансны алдагдалтай, хүндхэн байсан Вьетнам  улс өнөөдөр ашиг ярьдаг улс болчихоод байгаа юм.
 
Өр төлөх стратеги тодорхой бус байна
 
2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал, 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” нэг сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа. Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болсныг бодлого тодорхойлогчид ярьсаар. Монголбанк 2020-2024 онд нийтдээ 14 орчим тэрбум ам.долларын өр төлбөр хийх тооцоо гарчээ. Өнөөдрийнхөөр бол гарц  бүрхэг. Юун түрүүн зарим төлбөрийг хойшлуулахаар хэлэлцээ хийж байгаагаа мэдээлсэн. Монгол Улсын өр төлөх стратегийг Сангийн яам боловсруулсан гэх ч олон нийтэд ил тод мэдээлээгүй байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419