Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 2020 онд зохион байгуулах 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр Вьетнамын шигшээ багтай тоглож 3:0-ээр хожигдов.
Хо Ши Мин хотын Вьетнамын дээд лигийн “Хо Ши Мин” клубын талбайд өчигдөр монголын цагаар 20 цагаас эхлэх тоглолтын үеэр 31 хэмийн дулаан бөгөөд бороо орох магадлалтай гэж мэдээлж байсан ч бороо ороогүй байна.
Монголын шигшээ баг эхний хагаст тун тэнцүү тоглосон бөгөөд сүүлийн 64, 74 дэх минутанд дараалан 2 гоол алдаж, улмаар 78 дахь минутад Вьетнамын шигшээгээс торгуулийн цохилт хийхэд хаалгач бөмбөгийг хаасан хэдий ч алдсан бөмбөгийг дахин өшиглөж 3 дахь гоолоо оруулж вьетнамчууд 3:0-ээр хожлоо.
Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны шигшээ багийн залуус нээлтийн тоглолтоо эзэн багийн эсрэг хийхийн өмнө Хо Ши Мин хотын REX зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал болж, оролцогч 4 багийн ахлах дасгалжуулагч оролцжээ.
Монголын 19 хүртлэх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик: "Талбайн эзэн орны багийн эсрэг манай баг эхний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт хүндхэн болно гэдгийг мэдэж байна. Бидэнд довтолгоо бүр, хамгаалалт бүр, бөмбөг бүр, дамжуулалт бүр маш чухал байх болно." хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Азийн хөлбөмбөгийн 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн Монголын шигшээ багийн тоглолтын хуваарийг танилцуулахад, Эхний тоглолт Вьетнам-Монгол өчигдөр /2019.11.06/ 19 цагаас болсон бол Монгол-Япон маргааш /2019.11.08/ 16 цагаас, Монгол-Гуам ням гарагт /2019.11.10/ 16 цагаас тус тус эхэлнэ.