Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Норвегийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Сигне Брудесет
Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад хавсран суух /Сөүлээс/ Элчин сайд Эрик Тео Бүүн Хий
Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Андрес Унгаг нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Сигне Брудесет
Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцлоо. Тухайлбал, Сингапур улстай далайн боомт, боомтын үйл ажиллагаа эрхлэх, Эстони улстай мэдээллийн технологи, цахим аюулгүй байдал, Норвеги улстай хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, Элчин сайд нарт ажлын амжилт хүсэв.