ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Өчигдөр Засгийн Газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.