Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцүүлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний Комиссоос 2019 оны 11 сарын 13-ны өдөр олон нийтийн Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, олон талт төлөөлөл оролцох бөгөөд Төрийн ордны А танхимд 10:00-12:30 цагт болно.
УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн барьсан бусад хуулийн төслийг http://forum.parliament.mn/projects/10695 холбоосоор үзэж, танилцана уу.