Үндэсний эв нэгдэл…

Үндэсний эв нэгдэл…

Эвтэй байхдаа хүчтэй монголчууд бид өнөөдөр харин харилцан буулт хийж эвлэрэх уучлах ухаарах замаар үндэснийхээ эв нэгдлийг хангахгүй бол баруун зүүн хойд урд их гүрнүүдийн тасдаад хуваагаад тас цавчаад залгиад байдаг Ромын империйн тогтоосон дүрмийн тоглолтын хөлд нь үрэгдчих гээд байна.

Наад захын хар ухаанаар бодоход наймхан сарын дараа долоон өнгийн солонгорсон дотоод гадаадын олигариудын төлөөлөл болсон элдэв янзын эрээвэр хураавар эвсэл холбоо бие даагчаас бүрдсэн үхрийн бөөр шиг далан зургаан юм үндэсний засгийн газраа ч байгуулж чадалгүй их гүрнүүд үндэстэн дамнасан корпорациудын идэш болоод дуусах вий дээ, эцсийн эцэст энэ бүх ачааг ард түмэн л үүрэх болно.

Олимпийн аваргаа өлгийдсөн он цагийн тэр өдрүүдэд монгол үндэстэний эв нэгдэл дээр доргүй дээд цэгтээ хүрч тэр чигээрээ явсан бол тив дэлхийг дахиад эзлэх нь энүүхэнд байсан ч дахин тэмцэлдсээр тамир тэнхээгээ барах шахсан өнөө үед үндэсний эв нэгдэл нь өнгө зүс үүх түүх үзэл бодлоороо улс төрийн нам эвсэл иргэний нийгмийн холбоод эх оронч фронт жигүүрүүд эвлэлдэн нэгдэхээс өөр гарцгүй.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван зуу гаран байгууллагыг эгнээндээ нэгтгэж тасралтгүй арав гаран жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүх аймаг сум нийслэлд  салбар зөвлөлтэй Ази тивдээ хамгийн томдоо тооцогддог Монголын байгаль орчны иргэний зөвлөл буюу МБОИЗ-ийн тогоонд хоёр гурван жил чанагдаж байгаагаараа миний бие эвлэлдэн нэгдэж болдгийг өөрийн биеэр мэдрэх юм байна.

Хэдийгээр МБОИЗ нь хэрүүлтэй уруултай ч тэнд зөвхөн монгол эх орноо гэсэн байгаль орчноо гэсэн чин сэтгэлтэй эх оронч фанат охид хөвгүүд ямарч цалин урамшуулалгүй сайн дураараа өдөр шөнөгүй үнэн сэтгэлээсээ тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ гэдэг зарчмаар олигархиудтай тулалдаж амжилтанд хүрч байна.

Ардчилсан намаас ялалт авчирсан шинэ ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангагч гэдэг утгаараа ч нам улс төр харгалзахгүйгээр Ардын намын Хулан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Уянга нарыг албан ёсны зөвлөхөөрөө томилж, иргэний нийгмээс аюулгүй байдал судлаач Чулуунбат, авилгалын эсрэг тууштай тэмцэгч хуульч Туяацэцэг нарыг татан мэргэжлийн шинжээчээр ажиллуулж байгаа нь үндэсний эв нэгдлийн эхлэл сайн үйлсийн жишиг яах аргагүй мөн.

Үндэсний эв нэгдэлд монгол хүн бүр би би гээд дайраад байлгүй бие биедээ зам тавиад өгч чаддаг сэтгэхүйтэй болсон үедээ амархан хүрэх боломжтой. Сэтгэхүйн хувьсгалч нь сэтгэл зүрхээ хараал зүхэл хар пиар хар санаа бодлоос ангижруулж, хажуудаа дандаа гэрэл гэгээтэй зүйлийг цацруулж өөрийн өөрчлөлтөөрөө өрөөлийг хувиргаж чаддаг хүнийг хэлнэ.

Ардчилалынхан 1990 оноос хойш тархай бутархай тав зургаан нам байж байгаад 2000 онд Энхбаярт далан хоёр суудлаар дал мөрөөрөө цэвэр тавиулсан хойноо л сая ухаарч эвлэлдэн нэгдсэн тэр цагаас хойш монголын улс төрд тасралтгүй үзүүр түрүүнд явж байгаа нь эв нэгдэл ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм.

Энэ бол яахав дотооддоо, харин гадаадынханд цэвэр тавиулаад өнгөрсөн хойно нь бид хоёр дахь удаагаа ухааръя, гуравдахь удаагаа эвлэлдэн нэгдэе гэсэн ойлголт байхгүй одоо л ойлголцохгүй бол дахиад хэзээ ч байж мэднэ. Энд би эцэг өвгөдөөс өвлүүлсэн эрх чөлөө газар шороо тусгаар тогтнолын асуудлыг ярьж байгаа болохоор ахмад үеийнхээ асар их үнэ цэнэ цус хөлсөөр олсон аз жаргалаа бид талцаж байгаад зүгээр нэг тавиад туучмааргүй байна.

Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд үндэсний эв нэгдэл бол түүний тулгуур багана, монгол үндэстэний хөгжил цэцэглэлтийн гүүр, элэг нэгтнүүдээ эх орон лугаа татах соронз, их монгол гүрнээ байгуулах үндэс, Чингэс хаан шигээ тэнгэрээс заяах лидераа гаргаж ирэх угтвар, Сүхбаатар жанжин шигээ хэлсэнчлэн цэнгэлийн манлайд хүрэх зам нь юм.

Хорь гучин намууд үзэл бодол үүх түүхээр угшил угсаагаараа нэгдээд хоёрхон хүчтэй нам болж хоорондоо бие биенээ хянасан шигээ байж байгаад бүр цаашлаад зөв нь буруугаа идээд газар дээр ганцхан монгол төр түмэн байхад болохгүй юмгүй. Орос Хятад Казак Узбек гээд хаа сайгүй ганц нам улс орноо удирдан чиглүүлээд цэцэглэн хөгжүүлээд болоод л байна.

Гэхдээ дангаар ноёрхож даргын зөөлөн суудал авилга оффшор мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантнаа өргөмжлөдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж түүний ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн кармаанаасаа гаргаж байдгийн хувьд гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд солонгосын ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг,  өгцөг шүргээд л чихдүүлдэг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй. Эс тэгвээс ард түмэн нэг л өдөр оймсийг нь гозолзуулж, нэгний өдрөөс ч дор юм болгохоо хэнээр ч заалгахгүй мэднэ.

Үндэсний эв нэгдэлд ард түмэн доороо бол атгасан шагай шиг байгаа, харин хорь хорин нэгэн оныг сэрүүхэн зүүдэлсэн улс төрчид маань дээрээ нэн даруй учраа ололцож огтгүйгээс оройтсон нь дээр буюу орос ардын Лучше поздно чем никогда гэсэн үгийг санаж эвлэлдэн нэгдэхийн ач тусыг эрүүл монгол хүн бүр ухаарахын цагт эв нэгдлийн бамбарыг асаах хувьтай мангас шиг мананцаруудаас тэс ондоо сэтгэхүйтэй тэрхүү ирээдүйн лидер эв нэгдлийн манлай хүч хүчин тэнгэрийн зараал түмний хүслээр удахгүй төрөхөөр хаа нэгтээ дуншиж байваас монгол түмнийг заяа тавилан нь түших нь тэр.

Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн удмын сан гентэй  салшгүй холбоотой.

Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш. Барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримтлаж байна.

Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч уучилж өрлөг жанждаа болгодог эвлэлдэн нэгдэхийн мэргэн ухааныг Эзэн Чингис хаанаасаа суралцаж Эрдэнээ нь Иргэний Зоригтойгоо Энхбаяр нь Хүрэлсүхтэйгээ гэх зэргээр өнгө зүс үүх түүх үзэл бодлоороо эвлэлдэн  нэгдэж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэхэд тэрхүү багтаж ядаад байгаа суу билэг хүч чадлаа зориулъя.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419