Энэ он гарсаар БНАСАУ-ын 800 гаруй иргэн БНСУ руу дүрвэснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоо үзүүлэлт болсон талаар БНСУ-ын Засгийн газар лхагва гарагт мэдээлжээ.
2019 оны 1-10 дугаар сарын хугацаанд БНАСАУ-ын 828 иргэн БНСУ руу дүрвэсэн бөгөөд өнгөрсөн онд энэ үзүүлэлт 1137 байсан гэж Үндэстнээ нэгтгэх яамны тайланд дурдсан байна.
БНАСАУ-аас БНСУ-д дүрвэн ирсэн иргэдийн тоо 2009 онд хамгийн өндөр буюу 2914 хүрч байсан бол БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 2011 оноос засгийн эрхийг барьж эхэлснээс хойш энэхүү үзүүлэлт 1000-1500 хооронд хэлбэлзэх болжээ.
Одоогийн байдлаар БНАСАУ-ын 32 мянга орчим иргэн БНСУ-д амьдарч байна.