ЭЗБХ: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ЭЗБХ: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцууллаа. 
Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг онцлов. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно гэдгийг Сангийн сайд дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ. 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Л.Болд, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар нар асуулт асууж Сангийн сайд болон ажлы хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа. 
 
Зарим аймаг дахь авто замын бүтээн байгуулалтын талаарх Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхээс урьд маршрутыг бодлогын түвшинд нарийн тодорхойлох шаардлагын талаар Сангийн сайд тайлбар хийв. Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтын явцын талаар гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Дээрх чиглэлийн замын бүтээн байгуулалтыг хийх тендерт БНХАУ-ын 5 компани шалгарсан бөгөөд нийт гүйцэтгэл нь 31.7 хувьтай байгаа гэв. I багц 57.2 хувь, II багц 8 хувь, III багц 37, IV багц 6 хувь, V багц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үндсэн замын хөдөлгөөний нээсэн гэлээ. Эдгээр компанитай байгуулсан гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын сүүлийн хагаст Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар тусгасан байна. 
 
Төсвийн орлогын талаарх асуултад Сангийн сайд хариулахдаа “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтээс үүдэн төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүсээд байна. Бусдаар ирэх оны төсвийн төсөл дэх орлогыг биелүүлэх боломжтой” гэлээ. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд тусгайлан дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хэлж байв. 
Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 
 
 
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын сан байгуулж, сангийн хөрөнгийг даатгагчаас төлөх шимтгэл, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын 10 хувь, жолоочийн даатгалын мэдээллийн санг ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдүүлдэг байна. Төслийн талаар  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Жолоочийн даатгалын сангийн нийт хөрөнгө 2018 оны жилийн эцсийн байдлаар 11.9 тэрбум төгрөгт хүрсэн, сангаас жилд дунджаар 330.6 сая төгрөг зарцуулагддаг зэргийг үндэслэн тус сан нь цаашид даатгалын компаниудаас төвлөрүүлэх орлого болон бусад орлогоор бүрэн санхүүжиж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь” гэснийг, мөн Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь” гэснийг тус тус хүчингүй болохоор төсөлд тусгажээ. 
 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 
 
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 
 
 
Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулан, санхүүжил, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар тэдгээрийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөлд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг байгуулах талаар тусгасантай холбоотойгоор хуулиар байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг татан буулгахаар, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн өөрийн тусгайлсан хуультай, хамтын удирдлага бүхий Зээлийн батлан даалтын сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар зохицуулсан байгааг хүчингүй болгож, төсөвт ирэх болзошгүй өр төлбөрийн эрсдлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 
 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. 
 
Хуралдааны төгсгөлд Авто замын тухай, Усан замын тээврийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолуудыг гишүүдийн олонх дэмжснээр баталлаа. Түүнчлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419