Цэцийн дарга Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д очжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт нэр холбогдоод байгаа. Тэрээр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу биеийн дарамт учруулсан хэргээр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д иржээ. Тэрбээр өнөөдөр товлосон цагаасаа нэг цаг 30 минутын өмнө "Инчён" олон улсын нисэх буудалд газарджээ.