Катарын Доха хотноо /2019.11.06/ эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлж олимпын эрх авлаа.
Тэрбээр шигшээд шалгараагүй хэдий ч түүний өмнө Энэтхэг, БНСУ-ын тус бүр 3 тамирчин эрхээ авсан учраас О.Есүгэн “Токио-2020" олимпын наадамд оролцох эрхтэй болов. Монголын буудлагын тамирчид одоогоор олимпын гурван эрх аваад байгаа юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг