“Саарал жагсаалт”-ын бурууг Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар үүрээд өнгөрөх үү?

“Саарал жагсаалт”-ын бурууг Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар үүрээд өнгөрөх үү?
Эдийн засгийн байнгын хороо  улс орноо  саарал жагсаалтад  оруулсан гэх үндэслэлээр  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах УИХ-ын даргын саналыг  хэлэлцэж дэмжлээ.  Гэхдээ саарал жагсаалтын гол буруутан нь энэ хоёр хүнээр эцэслэх үү, эсвэл хариуцлагын асуудал үргэлжлэх үү гэдэг нь эргэлзээтэй юм. АН-ын зөвлөлөөс мөнгө угаасан гэмт хэрэг, оффшор, ЖДҮ, 60 тэрбумын хэргийг илрүүлж шийдээгүй  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, санхүүгийн хариуцлага, хяналтыг орхигдуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт ч бас хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Олон нийтийн зүгээс  ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж авч үлдсэн УИХ, Засгийн газар ч давхар  унах ёстой гэцгээж буй. Тиймээс хариуцлага хүлээлгэх асуудал дахиад ч сөхөгдөнө. Тэр нь хэн байх вэ гэдэг асуулт чуулганы хуралдааны танхимд сөхөгдөх бололтой. Энэ нь ч байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр зарим гишүүний амнаас  сонсогдож байлаа.Гишүүдийн байр суурийг сийрүүлбэл:
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
 
-Саарал жагсаалтад оруулсан нь Засгийн газрын буруу гэж гарсан. Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох уу.
 
 
Монголд орж ирж цахим гэмт хэрэг үйлдсэн  800 хятад иргэний  асуудал Засгийн газрын бүтцийн байгууллагын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас үүдэлтэй. Та нар яагаад энэ асуудлыг оруулж ирэхгүй байна. Чих зөөлөнтэйгөө няслаад  байвал төрийн тогтвортой байдал алдагдана.
 
Тиймээс УИХ-ын дарга та хууль бусаар хүн огцруулахаа боль. Төв банк өөрийн хуультай. Н.Баяртсайханыг өргөдлөө өгөөгүй байхад нь асуудлыг оруулж ирж байна. Тийм учраас би энэ хууль бус санал хураалтад оролцохгүй.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
 
-Анхаасаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манайд хариуцлага тооцдоггүй байсны алдаа гарч байна. Саарал жагсаалттай холбоотой мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд  “Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь ГХЯ-ны сайд, эрх бүхий удирдлагууд багтана”  гэсэн заалт бий.  Гэтэл ХЗДХ-ийн сайд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ямар ч ажил хийгээгүйг  дэд сайд нь мэдэгдсэн.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
 
-Санхүү, террозимтай тэмцэх хорооны дарга Ц.Нямдорж саараал жагсаалтын асуудлаар олон улсын байгууллагатай очиж уулзсан уу. Тэр нөхөр яагаад энд орж ирж хариуцлагаа  хүлээхгүй байна вэ. Бүгд тэр нөхрийн “хар дэвтэр”-т орж, төмсөгдүүлчихээд ус балгасан юм шиг сууцгааж байх юм.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
 
-2016 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанк сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк,санхүүгийн тогтвортой байдлын төлөө маш сайн ажиллаж ирсэн. Үүний дүнд эдийн засаг тогтворжих чиглэлд явж байгаа. 2011-2014  онд  манай улс саарал жагсаалтад ороод гарахад  Төвбанк маш том үүрэг гүйцэтгэж авч гарч байсан. Харамсалтай нь түүнээс хойш саарал жагсаалт гэхээр  улстөрчид Төвбанкны үүрэг мэтээр ойлгодог, хардаг  гажиг тогтсон.Тиймээс одоогийн саарал жагсаалтад орох эх үүсвэр болсон.
 
Цаашид Монгол Улс мөнгө угаах, терроризмын  эсрэг тэмцэнэ гэвэл  тогтолцоогоороо хөдлөх ёстой болохоос ганц Төвбанкинд үүрүүлдэг явдал хэвээр үлдэх вий. Энэ том тогтолцооны асуудал яригдах учиртай. Үүнийг дарга нар  юу гэж харж байна вэ.  Тагнуул, Төвбанк, Засгийн газар, хууль хүчний байгууллага, шүүх, прокурор, АТГ, тэр байтугай УИХ хяналт тавьж ажиллаж  оролцох ёстой.
 
 
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
 
-Монгол Улсад хууль бусаар олсон орлого, мөнгө ихээр эргэлдэж байж магадгүй гэсэн дохиог саарал жагсаалт өгч байгаа. Ямар орлого хаанаас орж ирээд байна гэдгээ бид хянаж чадаж байгаа юу. Энэ бол систем нь хангалтгүй ажиллаж байгаагийн илрэл, түүнээс ганц байгууллагын буруу биш. Хууль бус мөнгөний эргэлт төсвөөс хулгай хийж байгаа, нөгөө нь уул уурхайгаас орж ирж байгаа. Энэ хоёр дээр хяналт тавиагүй, хуульчилж тогтоож өгч чадаагүй. Энэ бүх мөнгө Монгол Улсаас гарч оффшорт байршдаг, буцаад Монгол руу ирдэг. Үүнийг хянадаг, илрүүлдэг, хариуцлага тооцох тогтолцоо байна уу. Хэргийн зүйлчлэлээ  эрүүгийн хуулиар нарийсгаж бий болго. Үүнд ХЗДХ-ийн сайдыг буруутай гэж байгаатай   санал нэг байна. Уул уурхай дээр  30-40 бүлэг хүний мөнгө эргэлддэг юм байна лээ. Тэр нь эргээд барилгын салбарт эргэлддэг юм байна. Гэтэл тэрийгээ илрүүлэхгүй, ярихгүй   улстөржсөн байдлаар хүмүүст  хариуцлага тооцоод байх юм.
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
 
-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн юм. Н.Баяртсайхан  бол ажил хийсэн,  зүтгэсэн. Мөнгөний бодлогоос болоод Монгол Улс саарал жагсаалтад орсон бол УИХ-ын гишүүд  бүгд  хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл бид Мөнгөний бодлогыг баталж өгсөн.
Ийнхүү гишүүд асуултанд хариулт авч, санал хэлсний дараа  санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн шийдвэрийг гаргалаа.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419