Монгол төрийн нууц С.Баярын компьютерт хадгалагддаг гэв үү?!

2019-11-06, 09:32 Улс төр 1,258 2
Монгол төрийн нууц С.Баярын компьютерт хадгалагддаг гэв үү?!
Ерөнхий сайд, Элчин сайд байсан С.Баяр гэдэг хүн сүүлийн үед цахим сүлжээнийхэнтэй жаргал зовлонгоо хуваалцдаг болсон.
Үе үе “пээдийсэн” пост бичнэ, жиргэнэ. Хоёр жил гаруйн өмнө түүнийг Англид элчингээр томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…Пээдийчихээд” гэж загнаж байсан юм. Тэр пээдгэр гэдэг үг С.Баярт ихэд таалагдсан байх. Тиймээс одоо цахим сүлжээнд пээдийх гээд л үзэж тарж буй.
 
Яг үнэндээ С.Баяр пээдийгээд байгаа юм байхгүй л дээ. Өөрөө л тэгж бодож байгаа. Тэр зүгээр л тарчилж байгаа юм. Оюутолгойн гэрээ, 7 сарын 1 гээд бүтэн нойртой хонох аргагүй зовоож байгаа асуудал түүнд бий.
Ухна ишигний зовлонг ухна мэдэхгүй гэдэг шиг С.Баярын яаж зовж байгааг бусад яаж мэдэхэв дээ. Тийм л учраас С.Баяр өнөөдөр зовоогүй хүн шиг, тарчлаагүй юм шиг постолж, жиргэж суугаа хэрэг.
 
 
Ийм ноцтой асуудлуудтай тулчихсан, эхний хэрэг нь ийш тийш хөдөллөө гэх бүрт мань эр ямар нэг зүйл цахим сүлжээнд “ярьдаг” юм. Айдас ихтэй хүн тэгдэг. Хар шөнөөр хээр хөдөө ганцаараа явж байгаа хүн чоно нохойнд бариулахгүйн тулд чанга чанга хашгираад явдаг шүү дээ. Дуулна, орилно… Чангахан авиа л гаргаж байвал юу дуулж, юу ярих нь хамаагүй. Түүнтэй л адил юм.
Тэр “ном” бичдэг боллоо. Энэ бас л айдсын хашгираан. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байгуулсан хэргээр жил гаруйн өмнө С.Баярыг “Ганцхудаг”-т хоёр сар хоригдсон. Гарч ирээд “жаран хоног”-ийн тухай “ном” бичиж хэвлүүлсэн. Зарим хүн үүнийг нь АТГ-т өгч байгаа мэдүүлэг нь гэж “уншсан” байдаг.
 
 
С.Баяр саяхан ээлжит номоо бичиж дуусгажээ. Тэр нь “7 дугаар сарын 1” гэдэг нэртэй. Бас л удахгүй хавтаст хэрэг нээгдэж мэдэх л асуудал байгаа юм. Мань эр зовлонгийн түргэн гэсэн үү, аль эсвэл Оюутолгойн араас 7 сарын 1-ний хэрэг гарч ирээд шоронд хийчих вий гэж айсан уу, юутай ч боломжгүй цаг хугацаанд бичих ёсгүй номоо биччихсэн байна. Бас л айсан хүнээс гарч байгаа үйлдэл л дээ.
 
Сүүлийн номтой нь холбоотойгоор цагтаа Монгол төрийн өндөр дээд албыг хашиж байсан энэ хүн айдсаасаа болоод хийж байгаа үйлдлээ хянаж чадахгүй байна уу гэсэн эргэлзээ төрөв.
С.Баяр “7 сарын 1” гэдэг номоо 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд бичиж дуусгаад цахим сүлжээнд нэг эвгүй зүйл бичжээ. Тэрээр “…Энэ үдэш би “7 сарын 1” гэдгийг бичиж дуусгав. Яаж хэвлүүлэх вэ. Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60 хувь нь “нууц”, “маш нууц”, “маш нууц-онц чухал” тамгатай баримт ашигласан аж. Уг нь нууцлаад байх сүртэй юм алга” гэж  жиргэжээ.
С.Баярын жиргээ тоглоом биш шоглоом байна. С.Баяр МАН-ынхандаа “Баяр дарга” хэвээрээ байж болно. Тэглээ гээд төрийг ингэж шоглох эрх түүнд байхгүй. Учир нь С.Баяр бол Монголын төр,  Монголын ард түмний хувьд Оюутолгойн гэрээнээс хэдэн хаус, доллар “хуссан” л нэг нөхөр болсон шүү дээ. Шүүх удахгүй тогтооно.
Нөгөө талаас Монгол бол тусгаар улс. Улсад байтугай айлд нууц байдаг. Монгол төрийн нууцтай харилцаж явсан эрх бүхий цөөхөн хүний нэг С.Баяр улсын нууцыг ийм байдлаар ашиглана гэдэг байж боломгүй.
Уг нь тэрээр Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй юм. Хэдхэн сар болж Оюутолгойн гэрээг байгуулчихаад л яваад өгсөн нөхөр шүү дээ. Түүнээс хойш арван жил өнгөрсөн. Гэтэл сая сандраад бичсэн номондоо оруулсан  Монгол төрийн “нууц”, “маш нууц”, “маш нууц-онц чухал” материалууд С.Баярын компьютерт арван жил хадгалагдсан байж таарах нь уу? Энэ арван жилийн хугацаанд С.Баяр гэдэг жирийн иргэн Монгол төрийн нууцыг цүнхэлж аваад хэдэн улс дамжиж хэссэн бол? Төрийн нууц материалуудаар ном бичиж нийтэд тараах нь битгий хэл, төрийн нууцын тухай хэн нэгний чихэнд шивнэсэн хүмүүс шүүхээр шийтгүүлж шоронд ордог бус уу? Тэгвэл энэ С.Баяр гэдэг нөхөр “…Хадгалж байсан төрийн нууцуудаараа ном бичлээ” гэж гайхуулаад сууж байх юм. Ингэж болох уу? Ийм олон асуулт босч ирээд байгаа юм. Хэдэн сарын өмнө Тагнуулын дарга байсан Б.Хурц цүнх дүүрэн нууц материалтай телевизийн нэвтрүүлэгт орж байсан. Цүнхээ нээгээгүй ч ингэх хэрэгцээ түүнд байсан гэдэг.
 
Тиймээс Б.Хурцын цүнх, С.Баярын ном, эсвэл компьютерт байгаа төрийн нууцууд хадгалж буй эзэддээ нэг л ижил хэрэгцээтэй  болж таараад байгаа юм.
Хамгийн гол нь С.Баяр төрийн нууцыг хадгалаад байгааг нь улсын нүд, чих болсон тагнуулын байгууллага мэдэж байсан уу гэдэг их сонин. Тэгэхээр төрийн нууцыг ингэж хувьдаа ашиглах нь хуулийн зөрчил мөн үү биш үү, Д.Гэрэл дарга аа?!
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419