"Лос Анжелес опен" тэмцээнд Монголын шатарчид багаараа түрүүллээ
АНУ-ын Лос Анжелес хотноо 11-р сарын 1-нээс 3-ны хооронд зохиогдсон "Лос Анжелес-Опен" Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын Улсаа төлөөлөн Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, С.Ган-од нараар ахлуулсан 10 тамирчин оролцлоо. Монголын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.