ХЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгүүд байгууллаа

ХЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгүүд байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 58 минутад эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
 
Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны төсөв 538.3 тэрбум төгрөгөөр баталсан, төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байгааг тэрбээр тэмдэглэв. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан зарим орон тоо нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яам Улсын Их Хурлаас баталсан төсвийн хязгаар, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд асуудлыг авч үзээд 606 орон тоо нэмэгдүүлэх, НДШ-ийг 41 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын түвшинд экологийн цагдаа бий болгохоор шийдвэрлэж 146 орон тоо, хар тамхитай тэмцэх албанд 58 орон тоо нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн тодорхой тооны орон тоо нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухайд 215.2 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн, 48 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгуулсан байна. Үүнд шилжих хөрөнгө оруулалт, тодорхой тооны шинэ бүтээн байгуулалтууд бий гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа. 
 
“Нэг иргэн-нэг бүртгэл” гэсэн Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд барилга байгууламжийн асуудлыг цэгцлэх шаардлагыг тайлбарлав. Мөн гадаад паспортын бичилтийг хувийн байгууллагаар хийлгэх нь зохимжгүй тул үүнтэй холбоотой зардлыг төсвийн төсөлд тусгасан байна. 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Болд, О.Батнасан, Х.Нямбаатар нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийлээ. Монгол Улсын нийт импортын 70 хувь нь нэвтэрдэг, өдөрт 8-10 мянган зорчигч дамжин өнгөрдөг Замын-Үүд сум, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэх асуудлыг Б.Дэлгэрсайхан гишүүн хөндөв. Хар тамхитай тэмцэх албанд шинээр нэмэгдэж буй орон тооноос багадаа 2-ыг, мөн экологийн цагдаагийн орон тооноос мөн тус аймагт тодорхой тоог хуваарилах саналыг гаргав. Мал амьдаар нь экспортлохгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор 20 гаруй мянган тооны мал тус сумын нутаг дэвсгэрт байгаа, бөөнөөрөө байгаа мал халдварт өвчинд гарах эрсдлийг санууллаа. Хувийн байгууллагын мал бааз байгуулсан асуудлыг цагдаагийн ажилтан, албан хаагчид оролцож шийдвэрлэхгүй, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг салбарын сайд хэллээ. Экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн нь нөхөн сэргээлт хийгдээгүй, хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллах үүрэгтэйгээр байгуулагдаж буйг Ц.Нямдорж сайд тайлбарласан.
 
Төсөвт өртөг өндөртэй бүтээн байгуулалтуудын асуудлаар Л.Болд гишүүн тодруулж, О.Батнасан гишүүн хилийн шугам, тор, шонг сэргээх, засварлах, камер байрлуулах асуудлаар санал гаргаж байв. Салбарын хэмжээнд барилга байгууламжийн нөхцөл байдлыг судалж, холбогдох дүгнэлтүүдийг гаргахтай холбоотой саналыг гишүүд хэлж байсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулав. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдоор, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419