“Volkswagen” компани бүрэн цахилгаанаар ажилладаг автомашинаа үйлдвэрлэж эхэлжээ
Даваа гарагт Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани зүүн нутгийн Цвиккау хотноо байрладаг шинэчилсэн үйлдвэртээ бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “ID.3” автомашиныг танилцуулсан байна.
“Volkswagen” уг үйлдвэрийг шинэчлэн ирэх онд цахилгаан хөдөлгүүртэй 100 мянга гаруй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхийн тулд 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
"2021 оноос эхлэн жилд 330 мянган цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болсноор уг үйлдвэр Европ дахь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хамгийн том үйлдвэр болно" гэж “Volkswagen” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн 10 дугаар сард Франкфурт хотноо болсон авто шоуны үеэр “Volkswagen” цахилгаан хөдөлгүүртэй шинэ үеийн автомашинуудынхаа анхдагч болох “ID.3”-ыг албан ёсоор үзүүлсэн бөгөөд энэхүү автомашин нь бүтэн цэнэгээр 420 километр зам туулах чадалтай ажээ.