Э.Лхагвадулам: Анхны дэлхийн аваргад оролцох нь чухал

2019-11-05, 09:48 Cпорт 753 0
Э.Лхагвадулам: Анхны дэлхийн аваргад оролцох нь чухал
Индонез улсад  болсон ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улс гурав дахь жилдээ тэргүүлсэн. Энэ тэмцээнд 10 төрлийн нийлбэр оноогоор түрүүлж Ази тивийн аварга болсон Олон улсын их мастер Э.Лхагвадуламыг “Залуус” буландаа урилаа.
 
– Манай улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?
 
-Индонез улсын Бали аралд өнгөрсөн сарын 5, 6-нд зохион байгуулагдсан ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 13 орны 130 гаруй тамирчин өрсөлдсөн. Манай улсаас 15 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцож 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж Азидаа нэгдүгээрт гэдгээ дахин баталлаа.  II байрт БНХАУ, III байрт Индонез улс  орсон. Хүчтэй өрсөлдөгч нь Хятад улс. Олон хүнээс шалгарч гарсан учраас бэлтгэл сайтай, ой тогтоолтыг амьдралаа болгочихсон шилдэг тамирчид өрсөлддөг. Өнгөрсөн жилийн ДАШТ-д ой тогтоолтоор хичээллэж байгаагүй Хойд Солонгос шинээр нэмэгдэж, хүч түрэн орж ирсэн. Энэ хоёр улс хүчтэй өрсөлдөгчдөд тооцогддог.
 
-10 төрлийн дараах нийлбэр оноогоор тэргүүлж Ази тивийн аварга болсонд нь баяр хүргэе. Мөн олон багц, тооны марафон төрөлд дэлхийн амжилтыг эвдлээ. Өмнөх амжилтыг өөрөө эзэмшдэг байсан байх аа?
 
-Миний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь  удаагаа оролцсон. Ой тогтоолт харааны, сонсголын гэсэн 10 төрөлтэй. Үүний долоон төрөлд нь медаль аваад өсвөр насны ангилалд нэгд орж нийт найман медаль авсан. Өмнө нь 2017 оны Хонгконгт болсон Азийн аваргаар өсвөр насны ангилалд түрүүлж байсан.  Энэ удаа нийт оролцогчдоос нийлбэр оноогоороо түрүүлж Азийн аварга боллоо. Анхны Азийн аваргад оролцоход ой тогтоолтоор хичээллээд хоёр жил болж байсан учраас сандарч зарим төрөл дээр даалгавраа гүйцэтгэж чадаагүй. Энэ тэмцээнд бүх даалгавраа сайн хийж, нэг багц хөзрөө 19 секундэд  цээжилсэн болохоор сэтгэл хангалуун байна. Энэ удаа “Олон багц” төрөлд 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. 2017 оны Азийн аваргаар 30 минутын олон багц хөзөр, тооны марафон төрөлд дэлхийн амжилтыг эвдсэн.
 
-Саяхан ОХУ-ын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон. Нэвтрүүлгийг үзэхэд нэлээд сандарч байгаа харагдсан?
 
-Миний хувьд хамгийн анхны нэвтрүүлэг, тайз байсан учир тэмцээнд оролцдогоосоо илүү их сандарсан. Тэмцээнд оролцоход бусад орны тамирчдаа таних учир бэлтгэл дээр байгаа юм шиг өөрийгөө зоригжуулж даалгавраа  гүйцэтгэдэг. Гэтэл  нэвтрүүлгийн үеэр олон хүн намайг үзэж байгаа, алдчихвал яах бол гэсэн айдас байсан.  10 бүжигчний нэр, өндөр, нас, дуртай амьтан, хоол  гэсэн 100 мэдээлэл цээжлэх даалгавар өгсөн. Шүүгч нар “шар өнгийн малгайтай бүжигчний нас нь хэд вэ” гэж нарийвчлан асуусан.
 
-Дархан дахь оюун ухааны академиас тамирчин болох гараагаа эхэлсэн. Анхны тэмцээнээсээ медаль авч байсан гэсэн үү?
 
– Ой тогтоолтоор хичээллээд III шатанд явж байхдаа анх Бүсийн аваргын тэмцээнд орж мөнгөн медаль аваад их урам орсон. Тухайн үедээ Дархан дахь ой тогтоолтын академид хичээллэдэг байсан. Харин хамгийн анхны олон улсын тэмцээн  нь Сингапурт болсон ДАШТ юм. Шинэ тамирчин учраас дэлхийн аваргад  оролцох нь чухал, медаль авна гэж бодоогүй. Гэтэл олон багц дээрээ мөнгөн медаль аваад баярлаж, бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн. Түүнээс хойш үзүүлэлтүүд ахиад, зарим төрөл дээр амжилт тогтоож эхэлснийг бэлтгэл сайн хийсний үр дүн гэж боддог.  2017 оны ДАШТ-ээр Олон улсын их мастер болсон. Энэ хүртэлх амжилтыг уйгагүй хөдөлмөр, шаргуу бэлтгэлийн үр дүн гэж бодож байна. Мөн багш нар цээжлэх аргын талаар байнга зөвлөнө, эцэг эх хэрэгтэй бүх зүйлийг бэлдэж өгнө. Тэмцээний бэлтгэлээ гэртээ, заримдаа академидаа очиж хийнэ.
 
-Багадаа их ичимхий хүүхэд байснаа ой тогтоолтоор хичээллээд нээлттэй болсон гэж сонссон?
 
– Таван настайдаа I ангид орсон. Ангийнхан надаас 1-2 насаар илүү байсныг ч хэлэх үү нэг их зүйл ярьж чаддагүй ичимхий, сэргэлэн цовоо бус хүүхэд байсан. Саяхан  ангийн багштай таарсан чинь “Хүүхдүүдийг босгоод хичээл асуухаар чи ширээний доор нуугдчихдаг байсан. Харин одоо өөрчлөгдөж, нээлттэй болжээ” гэсэн. Академид ороод адилхан тамирчин болох хүсэлтэй хүүхдүүдтэй танилцаад найзын хүрээллээ нэмсэн. Мөн ДАШТ-д нэг цаг даалгавраа цээжлээд хоёр цагийн турш бичдэг. Энэ хугацаанд босч болохгүй.  Тиймээс нэг зүйлд төвлөрөхөд анхаарал сайжирсан. Уран зохиолын хичээл дээр шүлгийг цээжлэх гэж бүтэн өдөржин суудаг байлаа. Харин академид яваад шүлэг амархан цээжлэх аргыг сурсан.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419