УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. |