Баяр наадмыг зохион байгуулах хорооноос тогтоолоо Ерөнхийлөгчид хүргүүлжээ
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдахдаа сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин олон нийтэд мэдээлсэн билээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос уг тогтоолоо Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
Тогтоолд, Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нараас сэргээшийн төрлийн хортой бодис илэрсэн тул уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасныг уламжилсан байна.