С.Баярцогт: Намайг Монгол болон Швейцарт зэрэг шалгаж байгаа
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрээр “Одоогоос 30 хоногийн өмнө Оюутолгойн гэрээ хийсэний 10 жилийн ой болсон. Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа бие даасан хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн. Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр, С.Батболдын Засгийн газарт баяр хүргэе. Оюутолгойн гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан тус гэрээний талаар ном бичсэн. Энэ номныхоо талаар танилцуулах гэсэн юм. 2018 онд намайг АТГ-аас шалгасан 73 хоног хорьсон, хэлмэгдүүлсэн. Намайг Монгол болон Швейцарт зэрэг шалгаж байгаа. Намайг яллагдагчаар татсан гол зүйл нь Оюутолгойн үр ашгийг 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг буруутгасан. Шалгагдаад явж байх хугацаанд зарим хууль хүчний байгууллага энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол төрж байсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагч бас мэдээлэлгүй, мэдлэггүй байна. Зарим намын дарга нар “10 жил Оюутолгойн гэрээ нууц байсан” гэсэн худал мэдээлэл тарааж, зохиол бичиж байна” гэсэн мэдээлэл хийж байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.