Фэйсбүүк компани 645 сая ам.долларын торгууль төлөхөөр боллоо
Фэйсбүүк компанийн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалж чадаагүй гэх хэрэгт буруутгагдаж, их хэмжээний торгууль төлөхөөр болоод байна. Их Британийн Кембридж Аналитика гэх компани олон сая фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэрэг гарсан юм.
Их Британийн Мэдээллийн Төлөөлөгчдийн албанаас Фэйсбүүк компанийн эсрэг зараг үүсгээд байсан юм. Тэгвэл хоёр талын маргаан эцэслэгдэж, Фэйсбүүк компани 500 сая фунт стерлинг буюу 645 сая ам.долларыг төлөхөөр болсон байна. Их Британийн Кембридж Аналитик гэх компани 80 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэрэг шуугиан дэгдээж байсан удаатай. Тус компани фэйсбүүкийн хэрэглэгчдээсээ зөвшөөрөл авахгүйгээр тэдний мэдээллийг улс төрийн зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон юм. Үүний дараа Их Британийн төрийн байгууллагаас Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалж чадаагүй гэж үзэн, зараг мэдүүлсэн юм.
Энэ удаагийн шалгалт Кембридж Аналитик гэх улс төрийн фирм нууцаар олж авсан мэдээллээ хэрхэн ашигласан талаарх асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах нь тэргүүлэх зорилтыг нэг гэдгийг тус компанийн ахлах албан тушаалтан Харри Кинмонт хэлжээ. Мөн тэрээр Фэйсбүүк хэрэглэгчид мэдээллээ зохицуулах, илүү найдвартай байдлаар хамгаалахад тус болох хяналтын цэсүүдийг хөгжүүлэхээр тасралтгүй ажиллаж байгааг онцолжээ.
Кембридж Аналитик Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэлд халдсан хэрэг 2015 онд гарч байсан ч одоог хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. Энэ асуудлаас үүдэн тус улс төрийн фирм 2018 онд хаагдсан юм.