Өмнөд Солонгосын Самсунг компанийн энэ жилийн гурав дугаар улирлын үйл ажиллагааны орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 56 хувиар буурсан байна. Тус компаниас пүрэв гарагт мэдээлснээр 6-аас 9-р сарын хооронд Самсунгийн үйл ажиллагааны орлого 7.8 триллион вон буюу 6.7 тэрбум ам.доллартой гарчээ.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 15 тэрбум ам.доллараар бага гэсэн үг юм. Тэгвэл 7-р сараас 9-р сарын хоорондох Самсунгийн цэвэр орлого 52 хувиар буюу 5.4 тэрбум ам.доллар болон буурчээ. Тус компанийн гурав дугаар улирлын орлого нь ийнхүү огцом буурсан ч дөрөв дүгээр улиралд борлуулалт сайжирна гэсэн хүлээлттэй байна.