Филип Малон: Монгол Улс Ази, Европ тивийг холбох гүүр болдог

2019-11-01, 11:54 Улс төр 1,123 0
Филип Малон: Монгол Улс Ази, Европ тивийг холбох гүүр болдог
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой ярилцлаа. 
 
-Элчин сайдаар томилогдож ирээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Монгол орны уур амьсгал, Улаанбаатарын амьдралын хэв маягт хэр дасаж байна вэ?
 
-Би өнгөрсөн жилийн гуравдугаар сард Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монголд суух Элчин сайдаар томилогдсон. Улаанбаатарт ирээд жил гаруй болж байна. Аль нэг оронд ажиллахаар томилогдсоны дараа тухайн улсдаа багадаа жил амьдарч байж дасаж эхэлдэг гэж би хувьдаа боддог. Учир нь энэ хугацаанд жилийн дөрвөн улиралд амьдарч үзнэ. Тухайн орныхоо амьдралын хэв маягт ч зохицож эхэлдэг. Харин миний хувьд Монголд ирээд жил гаруй болчихсон учраас хэдийнээ дасаад, суурьшчихсан.
 
-Та Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронд Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай. Таны ажиллаж байсан орнуудыг Монголтой харьцуулахад ямар ялгаатай вэ. Таны бодлоор манай улсын тэдгээр орноос ялгарах давуу тал юу вэ?
 
-Монгол Улс Ази, Европ тивийг холбох гүүр болдог нь том давуу тал юм болов уу. Учир нь Монгол Улс социалист орон байсан. Түүнчлэн 1990-ээд оноос өмнө ийм дэглэмтэй Европын орнуудтай илүү идэвхтэй, ойр харилцаатай байсан. Тиймээс монголчуудыг Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэдтэй харьцуулахад илүү европжсон гэж болохоор. Монгол Улс далайд гарцгүй нь энэ улсын нэг сул тал. Гэхдээ Ази, Европыг холбосон гүүр болдгоороо далайд гарцгүй сул талаа нөхдөг юм болов уу гэж би хардаг.
 
-Элчин сайд нарын аль нэг оронд томилогдон ажиллах болсон түүх их сонирхолтой байдаг. Зарим нь Засгийн газрын шийдвэрээр томилогддог бол нэг хэсэг нь тухайн улсад ажиллаж амьдрахыг эртнээс мөрөөдөж, тэр улсынхаа талаар судалж, хэлийг нь хүртэл сонирхож сурсан байдаг. Таны хувьд хэрхэн Монгол Улстай холбогдсон бэ?
 
-Манай улс Их Британийг төлөөлөн суух Элчин сайдуудыг шууд томилдоггүй. Аль нэг оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөхөөр нээлттэй ажлын байр зарладаг. Сонирхсон дипломатууд тухайн ажлын байранд өргөдлөө өгдөг. Хамт ажиллаж байсан хүмүүс маань Монголд ажиллаж байсан учраас би нэлээд мэдээлэлтэй байсан. Түүнчлэн Ази тивд, тэр тусмаа Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронд ажиллаж байсан туршлагатай учир энэ удаа төв хэсэгт нь очиж ажиллаад үзье гэж бодсон. Тиймээс Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байна.
 
 
-Дэлхийн аль нэг улсад томилогдон очихоосоо өмнө Элчин сайд нар тухайн орныхоо талаар нэлээд сонирхож судалдаг. Тухайлбал, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх Монголын талаар илүү ихийг мэдэхийн тулд зохиолч Жак Уэтерфордын “Genghis Khan and the Making of the Modern World” номыг уншиж байсан талаараа дурдсан байдаг. Таны хувьд манай улсын талаар хэр зэрэг судалж, мэдээлэл цуглуулав?
 
-Монголд ажиллахаар болсноо томилогдохоосоо нэг жилийн өмнө мэдсэн. Тиймээс ирэхээсээ өмнө жилийн хугацаанд Монголын талаар эрчимтэй судалж эхэлсэн. Томилогдохоосоо өмнө би Их Британийн Гадаад хэргийн яамны Ази Номхон далайн бүс хариуцсан хэлтэст ажиллаж байсан юм. Тиймээс хамтран ажиллаж буй хүмүүсээсээ Монголын талаар тодорхой хэмжээний мэдээлэл авч байсан.
 
 
Мэдээж, Монголын түүх, соёлын талаар олон ном уншсан. Ирэхээсээ хоёр сарын өмнөөс монгол хэл сурч эхэлсэн. Монгол хэлний багш маань зөвхөн хэл заагаад зогсохгүй, уламжлал, зан заншлын талаар ч хичээл ордог байв. Монголд ирэхээс өмнөхөн монголчуудын уламжлалт баяр болох Цагаан cap болж, багш маань энэ баярын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Ерөнхийдөө Улаанбаатарт ирэхээсээ өмнө Монголын талаар өөрийнхөө. хэмжээнд судалсан даа.
 
 
-Энд ирснээсээ хойш Монгол хэлээ үргэлжлүүлэн сурсан уу, хэр сайжирсан бэ?
 
-Их Британид байхдаа монгол хэл заалгаж байсан багштайгаа “Skype”-aap холбогдон үргэлжлүүлэн сурсаар байгаа. Монгол хэл сурахад маш хэцүү. Тэр тусмаа Европын орнуудын хэл сонирхон сурч байсан хүнд.
Өмнө нь Финландад томилогдон ажиллаж байхдаа финланд хэл сурч байсан юм. Энэ хэлний хувьд Алтай язгуурын хэлэнд багтдаг учраас дүрэм, дуудлагын хувьд монгол хэлтэй төстэй.
 
-Томилогдон ирснээс тань хойш хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд болон Элчин сайдын яамнаас зохион байгуулсан онцлох үйл явдлаас дурдвал?
 
-Намайг томилогдож ирэх үед манай хоёр улсын хувьд нэгэн чухал үйл явдал болсон. Энэ нь Их Британи, Монгал Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой байсан юм. Ойн хүрээнд хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан. Тухайлбал, хоёр орны холбогдох сайд нар харилцан айлчлав. Мөн Их Британийн Ерөнхий сайд Худалдааны шинэ элч томилсон.
Ойн баярын төгсгөлд хоёр орны далбаа бүхий галт тэргийг Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялууллаа. Элчин сайдын яамнаас өнгөрсөн есдүгээр сард “Inspireme” нэртэй боловсрол, соёлын өдөрлөг зохион байгуулсан. Энэ өдөрлөгийн үеэр 3,000 орчим монгол залуус Их Британид хэрхэн суралцах талаар зөвлөгөө, мэдээлэл авсан. Түүнчлэн Элчин сайдын яам 50 гаруй жил байрласан байраа сольж, орчин үеийн шинэ оффистой болсон нь бас нэг онцлох үйл явдал болов уу гэж бодож байна.
 
-ОХУ, БНХАУ-д маш олон монгол оюутан Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Харин Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тийм ч олон оюутан хамрагдаад байдаггүй. Их Британийн Засгийн газраас “Chevening’’-ээс өөр тэтгэлэг олгодог уу?
 
-“Chevening” бол Их Британийн Засгийн газрын гол тэтгэлэгт хөтөлбөр. Дэлхийн бараг бүх орны оюутан хамрагдах боломжтой. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ тэтгэлэгт ихээхэн ач холбогдол өгдөг.
 
“Chevening” зөвхөн магистрын түвшинд тэтгэлэг олгодог. Тиймээс бусад орны Засгийн газрын тэтгэлэгтэй харьцуулахад харьцангуй цөөхөн квоттой. Энэ хөтөлбөрт өнгөрсөн жил Монголоос 15 оюутан тэнцээд суралцахаар явсан. Энэ жил харьцангуй цөөхөн, есөн оюутан суралцаж байгаа. “Chevening” хамрагдаж буй оюутны тоо ямар төлбөртэй сургуульд сурч байгаагаас нь шалтгаалан хэлбэлздэг. Гэхдээ жилд дунджаар 10-12 хүн тэтгэлэгт хамрагддаг.
 
 
“Chevening” хөтөлбөр Монголд зарлагдаж эхэлснээс хойш нийт төгсөгчид нь 200 гаруй болчихсон байна. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар олон орны залуустай танилцах боломжтойгоос гадна нэг жилийн хугацаатай байдаг учраас гэр бүлээсээ удаан хол байхгүй, ажлаасаа хөндийрөхгүй зэрэг давуу талтай. Их Британийн Засгийн газраас “Chevening" хөтөлбөр зарласнаас хойш дэлхий даяар 50 гаруй мянган төгсөгчтэй болоод байгаа юм.
 
 
-Хэчнээн монгол оюутан Их Британид суралцаж байгаа вэ?
 
-Жилдээ дунджаар 300 орчим хүнд оюутны виз олгодог. Монголд “Chevening” төгсөгчдийн болон Их Британид төгсөгчдийн холбоо гэж бий. “Chevening” төгсөгчдийн холбоо 200, Их Британид төгсөгчдийн холбоо 800 орчим гишүүнтэй. Үүнээс харахад манай улсыг зорьж суралцаж буй монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
 
-Бусад оронтой харьцуулахад манай хоёр улс эдийн засаг, худалдаа гэх мэт салбарт төдийлөн нягтхарилцаатай биш. Тиймээс таны бодлоор ямар салбарт манай хоёр улс хамтран ажиллавап илүү ирээдүйтэй вэ?
 
-Ер нь дэлхийн ямар ч улс хөрш, газарзүйн хувьд ойр орнуудтайгаа бүх салбарт илүү ойр хамтран ажилладаг. Их Британийн хувьд ч адилхан. Монгол Улсын хувьд 1990-ээд оноос хойш дэлхийн улс орнуудтай харилцаагаа улам нээлттэй болгож, гуравдагч хөршийн бодлого баримтлан нягт хамтарч ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш манай хоёр улсын харилцаа илүү хөгжсөн. Миний хувьд Их Британи, Монгол Улсыг гурван салбарт хамтран ажиллаж, цаашид улам хөгжүүлэх боломжтой гэж хардаг.
 
Нэгдүгээрт, худалдаа хөрөнгө оруулалтын салбар. Монголд Британийн нэлээд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн нэг нь Лондон хотноо төв оффис нь байрладаг Их Британи, Австралийн хамтарсан хөрөнгө оруулалттай Рио Тинто компани юм.
 
Хоёрдугаарт, хоёр улс дэлхийн тавцан дээр ардчиллыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч хамтран ажиллаж буй. Тухайлбал, манай хоёр орны энхийг сахиулагчид хамтран ажилладаг.
 
Гуравдугаарт, манай улс Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд хамтран ажиллаж байгаа. Дээр дурдсан “Chevening” хөтөлбөр Монголын зөвхөн боловсролын салбарыг дэмжээд зогсохгүй, эдийн засагт ч тодорхой нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Үүнээс гадна байгаль орчныг хамгаалах салбарт хамтарч ажилладаг. Их Британи “Green Climate Fund” сангийн санхүүжилтийн нэлээд хувийг олгодог.
 
Энэ сангаар дамжуулан Монгол Улсад хэд хэдэн төсөлт хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Их Британийн зүгээс ноос ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг гэдгийг онцлох нь зөв байх. “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл” гэж төрийн бус байгууллага Их Британид үйл ажиллагаа явуулдаг юм. Үүгээр дамжуулан Монгол Улстай энэ салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Мөн Лондоны болон Монголын хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг дурдах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монголын 12 жилийн сургуулиуд кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүлэх болсон. Энэ хөтөлбөрийг илүү олон сургуульд нэвтрүүлэхийн тулд бид хамтран ажиллах болно.Одоогоор Монголын 12 сургууль энэ хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
-Ноос ноолуурын салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Энэ салбарт хамтран ажиллахаар хоёр улс хамтран гэрээ, хэлэлцээр байгуулсан уу?
 
-Хоёр орон энэ салбарт Засгийн газар хооронд одоогоор гэрээ, хэлэлцээр байгуулаагүй. “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл”-ийг Их Британид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамтран байгуулсан. Уг байгууллага нь ноос, ноолуураа боловсруулж илүү үнэд хүргэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах тал дээр малчдыг дэмжин ажилладгаараа давуу талтай.
 
-Рио Тинтогоос өөр хэчнээн Их Британийн хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
-Одоогоор 30 гаруй компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс зарим нь Британиас бараа бүтээгдэхүүн оруулж ирэн дистрибьютороор ажилладаг. Яг Их Британийн хөрөнге оруулалттай компани нь 10 гаруй байгаа. Мэдээж, нэг нь Рио Тинто.
Түүнчлэн уул уурхайн хүнд даацын машин механизмын дизель хөдөлгүүр үйлдвэрлэдэг “Cummins”, машин импортолдог “Jaguar Land Rover”, нягтлан бодох бүртгэлийн “PWC” болон “KPMG”, төмөр замын бэхэлгээ үйлдвэрлэдэг “Pandrol”, “Mothercare”, “Burberry” зэргийг нэрлэж болох юм. 
 
-Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд Элчин сайдын хувьд юу хийхээр төлөвлөж байна?
 
-Хоёр орны хүмүүс хоорондын харилцааг дэмжиж ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, Их Британиас Монголыг зорих жуулчид, бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, эсрэгээрээ Монголоос манай улсад суралцах хүмүүсийн тоог өсгөх зэргээр. Удахгүй Монголын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор Монголыг зорих.жуулчдын тоо эрчимтэй нэмэгдэх болов уу гэж бодож байна.
Хамгийн чухал сектор бол боловсролын салбар гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Элчин сайдын яамнаас “Inspire me” үзэсгэлэн зохион байгуулсан талаар дээр дурдсан. Ер нь боловсролын салбарт ач холбогдол өгч ажиллах бодолтой байгаа.
 
-Жилд дунджаар хэчнээн британи жуулчин Монголд ирдэг юм бол?
 
-Жилд 6,000-8,000 жуулчин ирдэг. Британичуудын хувьд аялах дуртай ард түмэн. Жуулчид байнга аялдаг орнууд хүмүүсийн сонирхлыг татахаа больж, Монгол шиг олон мянган хүн очоод байдаггүй орныг сонирхогчид сүүлийн жилүүдэд хурдацтай өсөх болсон.
Түүнчлэн “BBC” тэргүүтэй Их Британийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын талаар нэвтрүүлэг бэлтгэх болсон нь энэ улс руу аялахаар төлөвлөж буй хүний тоо өсөхөд багагүй нөлөөлж байна.
 
-Их Британи Европын холбооноос гарахаар төлөвлөж байгаа. Тус улс Европын холбооноос гарсан тохиолдолд эдийн засгийн хувьд хүндхэн байдалтай тулгарч, ажилгүйдлийн түвшин өснө гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж буй. Таны хувьд Их Британийг Европын холбоонд үлдэх нь зөв гэж үздэг үү, эсвэл холбооноос гарахыг дэмжиж байгаа юу. Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон улсаа Европын холбооны гишүүн байсан нь дээр гэж үзэж байсан?
 
-Их Британийн парламент ирэх арванхоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулахаар тогтоод байгаа. Сонгуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс сонгуулийн дараа бүх зүйл тодорхой болох байх.
 
 
Улстөрчид Европын холбооноос гарах эсэх талаар одоо ч мэтгэлцсээр байгаа. Ер нь сүүлийн үед манай улс Европын холбооноос гарах, үлдэхээс үл хамааран дэлхийн улс орнууд тэр тусмаа Азийн орнуудтай харилцаагаа сайжруулах, тэлэхэд ихээхэн ач холбогдол өгч буй.
 
 
Учир нь сүүлийн үед Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсөж байна. Монгол бол Ази тивийн улс. Тиймээс Ази тивийн орнуудтай харилцаагаа сайжруулж, тэлэхийн хэрээр Монголтой ч харилцаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна.
Харин миний хувьд Их Британийн Засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч төлөөлөгч учраас Их Британи Европын холбооноос гарах нь зөв, эсвэл үлдэх хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Гэхдээ надад өөрийн бодол, байр суурь бий.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419