Цэцийн протоколыг ил болгоё

Цэцийн протоколыг ил болгоё
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шийдвэрлэв.  Энэ нь улс төрийн хүрээнд нэлээд маргаан дагуулж байна.   Тухайлбал Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалыг борлуулалтын үнэлгээнээс тооцож, Улсын төсөвт төлнө”  гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэж  үзжээ. 
 
Мөн тус хуулийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн  “Төр нь … хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх  үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн гэж үзэв.
 
Тэгэхээр ямар ч иргэн, аж ахуйн нэгж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн зохицуулалтгүй болж байна. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас ердөө өнөөдрөөс эхлээд хуулийн заалтууд хүчингүй боллоо.  Энэхүү гэнэтийн шийдвэрийг улс төрийн хүрээнийхэн янз бүрээр хүлээж авсан.  Ялангуяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт нэлээд хүнд туссан бололтой.   Тэрээр өөрийн албан  ёсны хуудастаа “Маш ноцтой мэдээ, Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж, төсвийн орлого хамгийн багадаа 1.2 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Энэ шийдвэр гарснаар Монголын газрын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэставан толгой”, “Цайрт минерал” зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр ашигт малтмал бол уурхайн эздийн өмч боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ” гэсэн байдаг.
 
Түүний дараагаас Цэцийн энэхүү шийдвэр нь үнэхээр хууль ёсных байв уу. Аль эсвэл уул уурхайтай холбоотой улстөрчид, компанийн эздийн лоббигоор асуудлыг эцэслэн шийдсэн үү гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Лобби хийсэн байж болох хүмүүсийг нэрсийг ч анхнаасаа зарлаж эхлэв. Тэр дотроос   Ерөнхий сайд асан  Д.Бямбасүрэнг  хуулийн тодорхой заалтыг хүчингүй болгох гол лоббиг хийсэн. Охин Б.Энхбайгальдаа АН-ыг төлөөлөх сонгуулийн тойрог “авсан” гэх яриа ч гарав. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон асуудлаар Б.Энхбайгаль ямар байр суурьтай байгааг сонссон юм.  Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв байсан. Ямар ч нөхцөлд Монгол Улсын эрх ашиг тэргүүнд байх ёстой. Ингэж байж л улс орон аж үйлдвэржинэ.
 
Түүхий эдээ дотооддоо боловсруулж, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Цаашдын ирээдүйг бодохгүйгээр мөнгө хөөсөн, улсад хохиролтой шийдвэрийг УИХ гаргаад байв.  Үүнийг нь  Үндсэн хуулийн цэц хориглолоо” гэсэн байдаг.
 
Цаашлаад  цэцийн гишүүд үнэхээр хуулийн талд шийдвэр гаргасан эсэх,  хуулийн заалтуудыг хүчингүй болгосноор хэн хожих вэ гэсэн асуудлууд хэд хоногтоо л хөврөх нь.  Ер нь бол  өнгөрсөн зургадугаар сард иргэн С.Баярмаа гомдол гаргаж, Цэц дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ АМНАТ төлөх заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байсан. Улмаар УИХ өнгөрсөн долдугаар сард хуралдахдаа Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан. Мөн энэ асуудалд УИХ-ыг төлөөлөх бие төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцсон байдаг.  Ер нь бол асуудал нь цэц дээр өнгөрсөн гурван сарын хугацаанд яригдсан. УИХ, Засгийн газар, холбогдох сайд нар анхаарлаа хандуулах бүрэн боломжтой байлаа.   Гэсэн ч чимээгүй явсаар өчигдөр гэнэт шийдвэр гарсны дараа Сангийн сайд нь “ноцтой мэдээ” гэж гарч ирсэн нь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л боллоо.
 
Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд унасан нь үнэн.  Гэхдээ одоогийн Цэцийг хэн бий болгосон гэхээр улстөрчид өөрсдөө юм. Парламент Ерөнхийлөгчтэй “тохиролцож” байж, өөрсдөө кноп дарж, дэмжиж, томилсон хүмүүстээ өнөөдөр чадуулчихаад л “чарлаж”суугаа хэрэг.  Одоо АМНАТ-ийн асуудал дээр хүн бүхэн янз бүрийн тайлбар хийж, улс төр хийнэ.  Тэгэхээр энэ бүх асуудлын зангилааг  тайлж,  Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн Их суудлын хуралдааны  протоколыг дэлгэе.  Үндсэн хуулийн цэц үнэхээр хуулийн талд шийдвэр гаргасан л бол энэ асуудлаар муу нэр зүүгээд зүгээр суухгүй байх гэж найдах нь л үлдлээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419