УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2019 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.