Франц эмэгтэйн гал тогооны өрөөнөөс олдсон уран зураг 24 сая еврогоор зарагджээ
Францын Нэгэн эмэгтэйн гэрийн галт тогооны өрөөнд олон жил өлгөөтэй байсан зураг хосгүй үнэт бүтээл болох нь саяхан тогтоогдсон юм. 13-р зууны үеийн энэ зургийг дуудлага худалдаанд оруулах үед 24 сая еврод хүрсэн байна.
Сэргэн Мандалтын өмнөх үеийн зураач Чимабуэгийн "Christ Mocked," гэх нэртэй зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд дуудлага худалдаанд орж, 24.2 сая евро буюу 26.8 сая ам.доллараар зарагдсан байна. Парис хотын хойд зүгийн Сенлис гэх газарт болсон дуудлага худалдаагаар энэхүү ховор зураг урьдчилан таамаглаж байснаас 4 дахин илүү өндөр үнээр зарагджээ.
Францын Компьень гэх тосгонд амьдардаг нэгэн франц эмэгтэй энэ зургийг өөрийнхөө галт тогооны өрөөнд олон жил өлгөөтэй байлгаж байжээ. Тэрээр тус зургийг Грекийн шашны бэлэг тэмдэг болсон бүтээл гэж үздэг байсан юм. Мөн ахимаг насны Франц эмэгтэй 10-8 инчийн уран зургийг анх хаанаас авсан, эсвэл хэн өгч байсан талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлжээ.
Мэргэжлийн уран зураг сонирхогчдын хувьд Франц эмэгтэй галт тогооны өрөөнд өлгөөтэй байсан зургийг түүхэн бүтээл гэдгийг танихад тийм ч хүнд биш байсан гэдгийг хэлсэн байна.
1240 оны үед Флоренсед мэндэлсэн Генни ди Пепо гэх алдарт зураач Чимабуэ гэх нууц нэрээр бүтээлээ гаргаж байж. Сэргэн Мандалтын өмнөх үеийн аугаа зураачдын нэгт зүй ёсоор тооцогддог Чимабуэгийн зурсан 11 зураг л өдийг хүртэл хадгалагдаж ирсэн байна. Тийм ч учраас шинээр олдоод байгаа зураг хосгүй үнэд хүрчээ.