Хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүллээ
Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав.