Дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна
Японы талтай дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа БНСУ-ын Засгийн газар илэрхийлсэн байна.
БНСУ-ын Дээд шүүх дэлхийн хоёрдугаар дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлж байсан хэмээн үзэж буй хүмүүст нөхөн төлбөр олгохыг Японы компаниас шаардсан шийдвэр гаргасны нэг жилийн ой лхагва гарагт болжээ. Японы засаг захиргааны хувьд дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг юм.
11 дүгээр сард болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт, 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Япон-БНХАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы талтай уулзах хүсэлтэй байна гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгджээ. Харин лхагва гарагт Японы Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга 1965 оны хэлэлцээрт тулгуурласан яриа хэлэлцээ хийхийг уриалсан бол Сөүлийн засаг захиргаа хараахан хариулт өгөөгүй байна.