БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар завсрын худалдааны хэлэлцээр байгуулахаар Чилид ирэх сарын 17-нд уулзахаар төлөвлөж байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хоёр улсын удирдагч Чилийн Сантьяго хотод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын дараа уулзаж, завсрын хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Хоёр улсын удирдагч уулзах үед хэлэлцээрийн эхний үе шатны ажлыг дуусгацан байхаар төлөвлөж байна. Ойрын хугацаанд АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид дахин утсаар ярих аж.
Талуудын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй яриа хэлэлцээний хийсний дүнд энэ сарын 11-нд мэдэгдсэн юм.