“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх “Volkswagen Autonomy” нэртэй охин компани байгуулна гэж даваа гарагт мэдэгджээ.
“Volkswagen Autonomy”-г Мюнхен, Вольфсбург хотод байгуулах бөгөөд Цахиурын хөндийд мөн охин компанитай болохоор төлөвлөж байна. Түүнчлэн 2021 онд Хятадад үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж “Volkswagen” компаниас мэдээлсэн байна.
“Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл нь автомашин үйлдвэрлэлийн салбарт томоохон сорилтуудыг бий болгож байна. Үүнд хөгжүүлэлтийн өндөр зардал, мэдрэгч технологийн өндөр эрэлт зэрэг багтаж байна” гэж “Volkswagen” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Александр Хитцингер хэлжээ.