“Банкир – 2019” банк хоорондын волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Банк хоорондын волейболын аварга шалгаруулах “Банкир – 2019” тэмцээн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн хувьд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 2019.10.25-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд сонирхолтой тоглолтуудаар үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. “Банкир – 2019” тэмцээнийг өнгөрсөн жилийн шилжин явах цомын эзэн болох ХААН Банк зохион байгуулсан бөгөөд Хас банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцсон юм.
Банк хоорондын волейболын аварга шалгаруулах тэмцээн сэтгэл догдлуулам мөчүүдээр дүүрэн, гал гарсан ширүүхэн тоглолтуудаар үзэгчдээ хөгжөөж чадсан бөгөөд тэмцээний нэгдсэн дүнг танилцуулъя.
ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН:
Эмэгтэй төрөлд:
Тусгай байр – Голомт банк;
Хүрэл медаль – Төрийн банк;
Мөнгөн медаль - ХААН Банк;
Алтан медаль - Хас банк;
Эрэгтэй төрөлд:
Тусгай байр - Хас банк;
Хүрэл медаль - Голомт банк;
Мөнгөн медаль - Төрийн банк;
Алтан медаль - ХААН Банк;
Шилдэг эрэгтэй холбон тоглогч: Голомт банкны тамирчин Э.Алтан-Очир;
Шилдэг эмэгтэй холбон тоглогч: Төрийн банкны тамирчин З.Одонтуяа;
Шилдэг эрэгтэй довтлогч: ХААН Банкны тамирчин Д.Мягмарсүрэн;
Шилдэг эмэгтэй довтлогч: Голомт банкны тамирчин Б.Пүрэвдулам;
Шилдэг эрэгтэй тэгш тоглогч: ХААН Банкны тамирчин Б.Наранбаяр;
Шилдэг эмэгтэй тэгш тоглогч: Хас банкны тамирчин П.Буянжаргал нар тус тус шалгарч, амжилтын эзэд боллоо.
Харин багийн дүнгээр ХААН Банк шилжин явах цомын эзэд болж, амжилтаа бататгасан юм.
Ийнхүү "Банкир - 2019" үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ хөөр баясал, уухайн дунд, баг тамирчдынхаа чадварлаг тоглолтоор өндөрлөлөө.
"Банкир - 2019" банк хоорондын аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.