Коксжих нүүрсний экспортоор Австралийг ардаа орхино

Коксжих нүүрсний экспортоор Австралийг ардаа орхино
Олон улсын зах зээлд үнийн өөрчлөлт, огцом савлагаа өрнөж буй энэ өдрүүдэд дэлхийн эдийн засгийн хамгийн чухал түүхий эд болох нүүрсний салбарын шинэ мэдээлэлд анхаарал хандуулъя. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ суларсан ч эргээд чангарах төлөвтэй байна. Хэдийгээр энэ нь дулааны улирал дуусч байгаатай холбоотой боловч дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн зүгээс нүүрсний чанарыг чухалчилж байгаагаа дуулгаж байна. Үүнээс үүдэж, нүүрсний зах зээлд өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.
 
 
Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний экспорт эрэлт ихтэй байна. Коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын хэмжээгээр Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик зэрэг улс тэргүүлж байна. Австралийн аж үйлдвэрийн тоймд нийтлэгдсэн мэдээллээс харвал дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 10 орчим хувийг Монгол Улс экспортолж байна.  Харин худалдан авагч, импортлогчийн хувьд Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо, Тайвань тэргүүлж байна.
 
 
Экспортын төлөвлөгөө 70 орчим хувиар биелжээ
 
Монгол Улсын нүүрсний экспортыг бүхэлд нь “залгидаг” улс бол Хятад. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын эрдэс бүтээгдэхүүний 40 орчим хувийг эзэлдэг нүүрсээ бид зөвхөн урд хөрш рүү гаргадаг. Тэр утгаараа манай улсын эдийн засгийн үзүүлэлт БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамаардаг. Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон бол энэ онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөсөн нь эдийн засагчдын зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байсан. Учир нь Засгийн газар энэ онд түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс экспортлохоор амласан нь зарим эдийн засагчдын хувьд, биелэх боломжгүй мөрөөдөл, түүхий төлөвлөгөө  мэт санагдаж байв.  Харин өнөөдрийн байдлаас харахад, өмнөд хөршийн татан авалт боломжийн түвшинд явж байна. Бид ч бас БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг нийлүүлдэг хамгийн том тоглогч нь Австрали, ОХУ-тай хүч тэнцүүхэн өрсөлдөж явна. Тоон мэдээллээс харахад, энэ оны эхний есөн сард нүүрсний экспорт 28.7 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсний 68 хувийг эхний гурван улиралд гаргасан байна.
 
БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортоор авна
 
Өмнөд хөришийн худалдан авалтыг харахад, БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жилүүдийг харвал жилд 75-80 сая тонн нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч байв. Энэ жилийн хувьд тус улсын ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээ нь өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглалыг “Фэнвэй Энержи” компани гаргаад байна.  Гэхдээ БНХАУ-ын зүгээс “Манай коксжих нүүрсний хэрэгцээ 600 сая тонноос их. Монголоос хэдийг авах боломжтой вэ гэдгийг хэлэхэд боломжгүй ч,  энэ жил Монголоос авах нүүрс Австралиас давж магадгүй байна. Учир нь, Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хурдац нэмэгдэж байна. Австралиас Хятад руу далайн замаар тээвэрлэхэд тээврийн үнэ бага байдаг. Энэ нь давуу тал болдог. Гэхдээ газарзүйн байршлын хувьд манайхаас хол, Монгол Улс илүү ойр тусдаг” гэсэн мэдээллийг Хятадын Нүүрс тээвэр худалдааны ассоциацийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин хэлж байв. Энэ нь цаашид бид газарзүйн байршлаа илүүтэй ашиглах, нүүрснийхээ чанарт анхаарах, нүүрсний салбартаа тусгайлан бодлого гаргаж, ачаа тээврийн салбартаа илүү анхаарч ажиллах хэрэгтэйг сануулж байна.
 
Манай улсын нүүрсний экспортын гол өрсөлдөгч бол Австрали, ОХУ
 
 
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт есдүгээр сард өмнөх жилийнхээс 21 хувиар өсөж, 7.9 сая тоннд хүрчээ. Тус улс нийт импортынхоо 45 хувийг Монголоос авсан байна.  Тодруулбал, манай улсаас 3.6 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулбал буурсан байна.
 
 
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн дүн гарчээ. Хятад улс руу гаргаж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр манай улсын хамгийн том өрсөлдөгч хоёр орон бол Монголын дараа Австрали, ОХУ орж байна.
 
Австрали улс өнгөрсөн сард 3.2 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д нийлүүлсэн байна.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 600 мянган тонноор өсчээ. Харин ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний тухайд өмнөх оныхоос 33 мянган тонноор нэмэгдэж, 307 мянган тонн болсон байна. Одоогоор манай улсын дотоодод баримталж буй  үнийн бодлогын хувьд, нэг тонн коксжих нүүрсний аравдугаар сарын экспортын дундаж үнийг 119.66 ам.доллар, сул коксжих нүүрсний үнийг 77.13 ам.доллароор тооцож, өмнөх сарынхаасаа бууруулсан гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн. Одоогоор коксжих нүүрсний үнэ тогтвортой байгаа ч  цаашид нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцээд 2020 онд үнэ коксжих нүүрсний буурна гэж “Fenwei Energy”-ийн шинжээчид таамаглаж байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419