Саарал жагсаалт ба Оюу Толгой

Саарал жагсаалт ба Оюу Толгой
Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Дэлхий даяар лиценз зарж, зэс, төмөр, нүүрснийхээ үнийн зөрүүг оффшорт шилжүүлж, шинэ баячуудын хүрээнийхэн мөнгө угаалт, казино,  хар тамхинд донтож, ёстой л нэг Төргүй улсын түмэн луйварчид шиг загнаж ирэв.
Баялгийн хараал гэж энэ болой. Том гүрний үндэстэн дамжсан корпорациуд стратегийн хөрөнгө оруулалт нэрээр хөгжиж буй орнуудыг хэрхэн баялгийнх нь нүхэнд хөмөрдөг олон оронд давтагдсан түүх Монголыг нөмөрч эхэлж байна. Оюу Толгой шиг томоохон төслүүдэд хөрөнгө оруулахдаа хэрхэн яаж судсыг нь атгадаг, эргээд эсэргүүцэл үзвэл голыг нь тасддаг практик дэлхий даяар байна. 
Алсдаа засна гэдэг Баяр, Баярцогт нарын өөдрөг суртал өөрсдийг нь хүртэл хавханд оруулжээ.
Үүнийг урьдчилан харж байсан хүмүүс олон байсан юм. 
Үүний нэг нь болох Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэлийн 2006 оны 12 сард бичсэн нийтлэл, мөн нам хөдөлгөөнүүдийг уриалан Оюу Толгойн гэрээний ажлын хэсэгт хандаж байсан шаардлага, мөн хувийнх нь тэмдэглэлийг сийрүүлж тавилаа.
Тэрээр “Сэмэрсэн тэрлэг шиг Монгол минь” нийтлэлээ УИХ-аар Оюу Толгойн шууд шахалтаар Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулсны дараа бичжээ.
3 жилийн дараа гэрээ байгуулагдахад Фридланд “Бид танайд 51 хувь ч өгч болохоор байна гэвч танай улсын хууль ийм юм” гэж тавлаж билээ.
 
                                                                                                                                                                                                                    Э.Мягмар-Өлзий
 
 
Сэмэрсэн тэрлэг шиг Монгол минь
 
 
"Улс төрийн сонин"-д  2006 оны 12-р сард нийтлэгдсэн
 
 
 
Ай хөөрхий, дэлгэсэн тэрлэг шиг Монгол минь бидний үед сэмэрч урагдах тавилантай байж дээ. Хэзээ үеийн нүгэл хилэнц юм бол доо, хөөрхий. 
Юуны тулд эзэн Чингисийн үеэс морин дэлнээс буулгүй тэмцэж ирсэн юм бол ... Хойдын Амарсанаа, Хотгойдын Чингүүнжав, Галданбошигт хаан, Ард Аюуш, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, алаг морьт Дандар, Тэгшээ, Даваадорж юуны төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцээ вэ? 
Хаана байна Дэндэвийн Пүрэвдоржийн Тусгаар тогтнол, Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг, Рэнчингийн Чойномын Монгол, Дашбалбарын үр ач нарын Эх орон? Байхгүй ээ. 76 товарищ тавиад туучихсан. Жар дээр нэмэх дөчин жилээр ханцуй дотроо арилжчихсан. 
Юу яасан 2106 он бэ? Миний, чиний ач, гуч, дөч, гучинцар, дөчинцөр аль нь ч тэр үед байхгүй. Нутгийн унаган иргэд гэгдэх, уржнан жил боржигон овог олж авсан Ли овогт, түүний гал хам Ба овогтын удмын УИХ -ын гишүүн Майкл Чанг, түүний фракцын гишүүн ноён Сато Баатар, хатагтай Пак Оюун нар газрыг ашиглагчдад нь давуу эрхээр өмчлүүлэх тухай хуулийг батлуулснаа тэмдэглэж зуугаад жилийн өмнө өндөр өвгийнхөө хэдхэн халтар төгрөгөөр худалдаж авсан газрыг үүрд өөрийн болгосноо сайрхаж байх вий. Тэр үед ургийн монголчууд газар түрээслэж амьдарна. Үгүй гэж байгаа хэн боловч хуулиа унш, бас дахин унш. 
 
Ашигт малтмалын тухай хуулийг унших бүр яаж ингэж улсаа худалдаж чаддаг байна аа гэсэн бодол төрөөд байх боллоо. Их хурлын гишүүд дэндүү хариуцлагагүй, эсвэл юу ч мэдэхгүй, ойлгохгүй байна. Үгүй бол худалдсан. Өөрөөр илэрхийлэх ямар ч боломж алга. Тэр гишүүн бүрийн тойрогт нэрээр хуваан авдаг 250 сая мэтийн ичмээр юм нь үүний дэргэд юу ч биш л дээ. Дотоодын асуудал, их л удаж гайгүй нуруутай нэг нь дахин сонгогдох нүхээ малтаж, харалган авангир нь түүндээ орооцолдоно биз. 
 
Харин ашигт малтмалын тухай хууль бол өөр асуудал. Энэ бол тусгаар тогтнол, ард түмний, хойч үеийн маань ирээдүй, Монгол улсын хөгжин дэвжихийн үндсийн үндэс. 
Маш энгийнээр тайлбарлахыг оролдъё. Компанийнтухай Монгол улсын хуулинд хараат, охин компани гэж нэг ойлголт байдгийг бидний монголчууд эрхбиш мэдэх болсон. Өөрөөр хэлбэл та аль нэг компанийн 50 хувиас доош хувийг эзэмшиж байвал таны хяналт алдагдана. Танай компани хараат компани болно гэсэн үг. 
Манай Улсын их хурлаас баталсан ашигт малтмалын хуулиар яригдаад байгаа 50 хүртэл, 34 хүртэл хувь гээд байгаа нь ерөнхий агуулгаараа охин компани гэсэн үг. Ямар ч эрхгүй гээд ойлгоход болно. 
 
Тэгэхээр Монгол улс, түүний ард түмний хууль ёсны бүрэн эрхийг санаатайгаар хязгаарлаж, хүчгүйдүүлсэн ашигт малтмалын тухай хууль боловсруулдаг энэ хэний бодлого вэ? 
Зуу хүрэхгүй үгүйтэй сая доллар оруулаад сум, орон нутагт хэдэн амбаар барьж, харьцдаг хэдийнхээ амыг дойлуураар таглаад дөрөв, таван зуун сая долларын алт аччихаад байгаа Бороо Гоулд, алтан гулдмай умбасан Дачины нефттэй цистернүүд, үзүүр ёзоороос нь өдөр шөнөгүй харх шиг мэрэх Гашуун сухайт, Цайрт минералыг хар. 
 
Хаана байна Монголын эрх ашиг? Ямар өгөөж байна? Рояалти гэж өгч, цухуйлгаж байгаа хэдэн төгрөг нь хаяад явсан хойно нь нөхөн сэргээлтийн хаана ч хүрэхгүй гэдгийг л мэдэж байна. 
Дэлхий санхүү бизнес хувьцаан дээр тогтож байна. Аливаа бизнест оролцогч яаж хяналтын багцтай болох вэ гэж байхад Монголын төр яаж хяналтаа алдах вэ гэсэн чиглэл барьж байх юм. Мөнгөгүй байж болно, ядаж эрх нь нээлттэй л байх ёстой. Заавал Рио Тинтогийн ч юм уу, айлын охин компани Авенхойгийн охин компани байлгах хэний ямар зусар сонирхол яваад байгаа юм бэ? Зээ охин болчихоод бүсгүй хүний заяа яриад хэвтэх үү, бид? 
Давуу эрхийн хувьцаатай, ядаж л үндэсний аюулгүй байдлаа бодсон ч шийдвэрт нь хориг тавих эрхтэй Алтан хувьцаатай байх хэрэгтэй. 
Одоогоор төр хөрөнгө оруулж болох бүх газрууд нь лиценз эзэмшигчдийн гарт байгаа. Хайгуулын дүгнэлт гээд сампинд багтахгүй тоогоо хахуульдаж, батлуулж
аваад төрд шахах ажил удахгүй эхэлнэ. хэрэв төр оролцъё гэвэл шүү дээ. Үгүй бол 100 хувь май. Энэ үе маань уурын зууханд амьдарч, хойч үе нь хвостохранилищэд амьдрах болно.
Арван ембүү харахаараа 
Алгаа тосдог аав уу даа.. 
Мөнгөний үнэр дагаад л далдаганаад байдаг. Мөнгөтэй байлаа, хөрөнгө орууллаа гээд Монголд наалдаж байгаа нь юу байна? 
 
Зуу хүрэхтэй үгүйтэй сая доллар оруулаад сум, орон нутагт хэдэн амбаар барьж, харьцдаг хэдийнхээ амыг дойлуураар таглаад дөрөв, таван зуун сая долларын алт аччихаад байгаа Бороо Гоулд, алтан гулдмайд умбасан Дачины нефттэй цистернүүд, үзүүр ёзоороос нь өдөр шөнөгүй харх шиг мэрэх Гашуун сухайт, Цайрт минералыг хар. 
 
Хаана байна Монголын эрх ашиг? Ямар өгөөж байна? Рояалти гэж өгч, цухуйлгаж байгаа хэдэн төгрөг нь хаяад явсан хойно нь нөхөн сэргээлтийн хаана ч хүрэхгүй гэдгийг л мэдэж байна. 
Бороо Гоулд үлдсэнийгээ Монголчуудад өгөх хэрэгтэй, ёстой.
Золгүй явдал болоогүйсэн бол Газар шорооныхны Бороо Гоулдын эсрэг хийсэн алхам түүхэн алхам байлаа. Түүгээр Л. Гүндалайн амыг дарж авсан. 
Гэхдээ оройтоогүй ээ. 
Оройтойгүй дээрээ хуулийг цуцлаж, лицензүүдийг эргүүлэн хурааж авахгүй бол удах тусам байдал хүндэрч эцэст нь ард түмэн цусаараа ч эргүүлж авч чадахгүй байдал үүсч.. 
Тэнгэр заяатай бидэнд эрхэсийн дунд орших зай мундахгүй ч..., Газарт орогнох орон зайгаа хадгалах ёстой. 
Монголоо худалдсан явдалтай хэзээ ч эвлэрч чадашгүй нь. 
Миний Монголын газар шорооноос 
Бурхан гуйсан ч бүү өг.
 
 
Баянжаргалын Цогтгэрэл

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419