“Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй”

2019-10-28, 17:13 Улс төр 1,134 0
“Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй”

УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийг хэт тэлсэн гэж эдийн засагчид шүүмжилж буй.

Учир нь, нэгдүгээрт, дэлхий дахинд өрнөөд буй технологи, худалдааны дайнаас үүдэн түүхий эдийн ханш хаашаа ч эргэж мэдэх эрсдэлтэй тул зардлаа дагаж тэлсэн төсвийн орлого биелэх боломж хомс гэдгийг анхааруулж байгаа юм. Тэгвэл бас нэгэн эрсдэл нь Монгол Улсын ойрын хугацаанд хийх гадаад төлбөр тооцоо төсвөө тэлж болохгүй гол шалтгааны нэг гэдгийг нэмсэн. Үүнээс хоолойд тулаад буй нь Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэлийн төлбөр юм.

Ирэх оны долоодугаар сард БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцэлийн хугацаа дуусна. Анх 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцэлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд байсан. Энэ үед урд хөршөөс хэлцэлийг дуусгавар болгох шахалт хүчтэй байсан гэдгийг ч тухайн үеийн албаны эх сурвалж байсан. Харин сэхээнд байсан эдийн засгийг ОУВС “эмчлэх” эрх авснаар дээрх хэлцэлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасан нь өмнө дурдсанчлан 2020 оны долоодугаар сард дуусах юм.

Тиймээс ч  Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцэлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт хэдийнэ яригдаад эхэлсэн. Одоогоор Төв банкны зүгээс хэлцэлийг сунгах санал тавьсан. Хэрэв асуудал бишдвэл хэлцэлийг Засгийн газрын өр рүү шилжүүлэх “Б” төлөвлөгөөний талаар ч яриа өрнөөд буй. Гэвч “Хэлцэл бол Төв банкны асуудал Засгийн газрын өр рүү шилжүүлэх боломжгүй” гэдэг тайлбар ч байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусна. Үүнтэй холбоотойгоор бид шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард би БНХАУ-д айлчилж, Төв банкных нь ерөнхийлөгчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцаж, ойлголцсон. Тэгэхээр энэ асуудлаар бид цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ энэ асуудлын хувьд цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл своп хэлцэлийг концесс руу шилжүүлэх саналыг долоодугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айчлалын үеэр хөндсөн юм. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцэлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг хүссэн. Хариуд нь Ван Чишань "Своп хэлцэлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтой" гэдгийг хэлсэн байдаг.

Харин нөгөө талаас төлөх нийт төлбөрийг ам.долларт шилжүүлбэл, 1.2 тэрбум болж байгаа. Монгол Улсын гадаад валютын нөөц одоогоор 3.7 тэрбум ам.доллар. Байгаа нөөцөөрөө төлбөрөө хийлээ гэхэд дараагийн эрсдэл хэрхэх нь асуудалтай. Ямартай ч энэ хэлцэлийн төлбөр Монгол Улсын ойрын жилүүдэд хийх төлбөрүүдийг сануулж байна. Гэвч “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэгчлэн төлбөрийн хугацаа нь УИХ-ын сонгуулийн дараа, дараагийн танхим бүрдээгүй байхад таарч байгаа тул энэ УИХ уг асуудалд анхаарахгүйгээр зардлаа нэмэн нэмэн төсвөө кнопдох нь мэдээж.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419