Сүүлийн өдрүүдэд Зүүн Германы коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАГУ-ын удирдагч асан Эрих Хонеккерийн захидал шуугиан тарьж байна. Зарим нь эл захидлыг Эрих Хонеккерын өмнөөс хэн нэгэн бичсэн гэх, зарим нь өөрөө бичсэн гэх. Алин байлаа ч гэсэн энэ захидалд бодууштай зүйл маш их байна. Ямар ч гэсэн түүнийг орос хэлнээс орчуулан хүргэж байна…
Та бүхэнд ажил байсан, Та нар байртай байсан. Та нарт сайн сургууль байсан. Та нарт тогтвортой валют, баталгаатай тэтгэвэр байсан. Та нар Берлины Александерплац-аар бүхэл шөнийн турш айх аюулгүй зугаалж болдог байсан.
Манайд туркууд огт байгаагүй. Гэхдээ энэ бүхэн Та нарт чамлалттай санагдсан.
Та нар улам ихийг хүссэн. Та нар тансаг автомашин мөрөөдсөн, яагаад гэвэл “Вартбург” Та нарт тааруухан санагдсан.Та нар банан идэхийг хүссэн, яагаад гэвэл манай гэрийн алим Та нарт бас л таалагдахаа больсон.
Та нар түрийвчиндээ немцийн марктай болохыг хүссэн, яагаад гэвэл Ардчилсан Германы марк Та нарт үнэ цэнэгүй болсон.
Та нар үгийн эрх чөлөө мөрөөдсөн, хэдийгээр Ардчилсан Германд хэрэв зөвхөн социализмын тухай бол хэн ч Таны ярихийг хориглодоггүй байсан.
Та нар ХБНГУ руу зүтгэсэн, тэгээд ч тэндээ хүрсэн.
Тэр үед Барууны телевиз Та нарт хэлэхээ “мартсан” тэр зүйлийг одоо ч гэсэн Та нарт хэлэхгүй байгаа.
Тэр үед Баруунд гадаадынхантай холбоотой асуудлуудыг нээлттэй ярихийг хориглодог байсан юм. ХБНГУ-д хоёрдмол стандарт хуучин үед ч байсан. Немцүүдэд зориулсан эрх гэж байсан ба түүнийгээ хуулинд тусгасан байлаа.
Гэхдээ гадаадынханд зориулсан өөр эрх байсан ба түүгээр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн заль мэх болгодог байв.
Гэхдээ Та нар хууртсандаа баяртай байж билээ. Барууны суртал нэвтрүүлэг ийм худал хуурмаг байсан ба тэр нь манайд үнэхээр сайн ажилласан юм. Манай суртал нэвтрүүлгийг зажлахад, тэр тусмаа Та нар шиг нэвт шувт залхайчууд байхад дэндүү амархан байв.Ингээд Барууны телевиз Та нарыг хүссэнээрээ мангартуулсан. Одоо Та нар амьдралаа хар.
Та нар тансаг машинаа олсон, гэхдээ өр тавьж байж.
Та нар сайн сайхан байдалдаа хүрсэн, гэхдээ зээл авч байж. Та нар банкны боолууд болсон.
Тийм ээ, “Вартбург” авахын тулд мөнгө хураадаг байсан, гэхдээ түүнийг нүүр бардам чөлөөт хүмүүс бэлэн мөнгөөрөө авдаг байсан.
Хадгаламжийн дэвтэрт чинь байсан Ардчилсан Германы марк Та нарт сайн ашиг өгдөг байсан, Та нар бүгдээрээ чамгүй их хадгаламжтай байсан.
Одоо Та нарт юу ч байхгүй. Тэр ч байтугай немц марк чинь ч байхгүй.
Ардчилсан Германд Таны тэтгэвэр баталгаатай байсан. Одоо тэр чинь амьдралд чинь хүрэх байтугай үхэхэд чинь ч хүрэхгүй.
Ардчилсан Германы сургуулиуд дахь Таны хүүхдүүд зургаан долоо хоногийн дараа уншиж, бичиж чаддаг байсан. Одоо тэд гуравдугаар ангидаа ч уншиж, бичиж чадахгүй байна.
Берлин мэтийн том хотод ч гэсэн ямар нэг юмнаас айна гэж хэний ч толгойд ордоггүй байсан, Александерплатц-д хэнийг ч алж байгаагүй.Өнөөдөр Та нар гудамжаар нь афганы “дүрвэгсдийн” бүлэг дээрэмчид холхилдож байгаа төрсөн тосгон дахь байшингаасаа орой үдэш хамраа цухуйлгахаас ч айдаг болсон.
Манай Цагдаа, манай Ардын арми хаана байна ! Эдгээр нь Та нар цаг ямагт хэтэрхий пруссын, хэтэрхий хатуу ширүүн санагддаг байсан. Одоо Та нар төрийн тусламжид итгэх найдах аргагүй болохоороо сайн дурын цэрэг байгуулах тухай ярьж, галт зэвсгээ бэлтгэж байна.
Ардчилсан Германд бүх зүйл, тэр ч байтугай Таны амьдрал ч төлөвлөгөөгөөр явдаг байсан. Өнөөдөр Та нар маргааш юу тохиолдохыг ч мэдэхээ байсан.
Одоо Та нарыг ховор живэр банандаа цадсан гэж найдаж болох уу ? Таны хувьд үг хэлэх эрх чөлөө хүрэхийн аргагүй хол болсон.
Та нар бүгдээрээ “Бидэнд хил нээ” гэж орилж байсан чинь саяхан. Өнөөдөр Та нар хил хаахыг мөрөөдөх болов. Байхгүй юмыг юуг нь ч хаах билээ…
Та нар хязгаарлалт байхгүй ХБНГУ-д жаргахыг хүссэн. Ингээд жаргаад байж дээ…
2019 оны 10 дугаар сарын 27.
Орчуулсан судлаач Х.Д.Ганхуяг