“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ
“Toyota Motors” компани тээврийн хэрэгсэлд хувьсал авчрах “Pruis”-ийн загварыг туршлаа. Нарны эрчим хүчээр цэнэглэгдэх боломжтой энэхүү автомашин нь онолын хувьд хэзээ ч зогсолтгүй явах боломжтой.
Цахилгаан автомашин ирээдүйд дотоод шаталтат хөдөлгүүрийг орлосон ч дэлхий даяар цэнэглэх станцын сүлжээ шаардагдана. Харин нарны эх үүсвэрээр ажилладаг автомашин өдөртөө хангалттай эрчим хүч хуримтлуулбал цэнэглэх шаардлагагүй давхих боломжтой. Энэхүү автомашинд суурилуулсан хавтан ердөө 0.03 мм зузаантай учир гадаргууд олноор суурилуулах боломжтой юм байна. Түүнчлэн долоо хоногийн дөрвөн өдөр өдөрт 50 км явахад огт цэнэглэх шаардлагагүй.
“Toyota Motors”-ийн энэхүү төсөлд “Sharp” компани болон Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологи хөгжлийн газар хамтарсан байна. Туршилт амжилттай болсон ч энэхүү технологи ирэх 10 жилд өргөн хэрэглээ болох боломжгүй хэмээн “Carnorama”-ийн шинжээч Такеши Мияао мэдээллээ.
“Toyota Motors” болон “Hyundai Motor” компани нарны хавтан суурилуулсан автомашин танилцуулсан ч эрчим эх үүсвэр нь хэт бага байдаг байна.