Заалны хөлбөмбөгийн С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгээсээ хоёроор гарч чадлаа.
Монголын шигшээ баг Гонконг шигшээ багийг 6:3-аар хожсон бол БНХАУ-ын шигшээ баг Тайванийн шигшээг 8:2-оор буулган авч, Монголын шигшээ баг 4 оноо, 0 гоолын зѳрүүгээр А хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарч байна. Монголын шигшээ бямба гарагт 18 цагаас БНСУ-ын багтай "Плэй офф"-ын тоглолт хийнэ. Хэрэв уг тоглолтод ялалт байгуулж чадвал Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.