Дуучин Б.Амархүү мансууруулах бодисыг бусдад худалджээ
Дуучин Б.Амархүүг есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаах зогсоол дээр өөрийн улаан өнгийн бенз автомашиндаа байхад нь саатуулан шалгаж байгаа. Прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.