Герман улсын агаарын тээврийн үйлдвэрлэгч Волокоптер компани зорчигчийн хоёр суудалтай нисдэг таксийг Сингапур улсад мягмар гарагт туршсан байна. Энэ туршилтын нислэг Марина тохойд явагджээ. Нисгэгч орчин үеийн энэ таксины цахилгаан хөдөлгүүр бүхий сэнсийг асаасны дараа агаарт 40 метрийн өндөрт хөөрч, 2 минутын турш тойрог хэлбэрээр нислэг хийжээ. Үүний дараагаар анх хөөрсөн цэгтээ буцан газардлаа гэж Эн Эйч Ки-д гарсан мэдээлэлд онцолжээ.
Волокоптер компанийн албаныхан нисдэг таксинд автомат жолоодлогын системийг суурилуулж, тогтсон маршрутын дагуу нисгэгчгүйгээр нислэг хийдэг болгохыг зорьж байгаа талаараа хэлсэн байна. Ер нь агаарын тээврийн компаниуд нисдэг такси үйлчилгээг нэвтрүүлэх бүх талын боломжийг эрэлхийлж байгаа юм. Энэ нь томоохон хотуудын замын түгжрэлийг асуудлыг шийдвэрлэж, мөн үйлчлүүлэгчид цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.