Африкчуудын интернет хэрэглээний үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна
A4AI гэх интэртэнийн хүртээмжийг сайжруулах зорилго бүхий байгууллагаас интернет хэрэглээний үнийн талаарх судалгааг буурай болон хөгжиж буй орнуудын дунд явуулсан байна. Интернетийн үнэ хамгийн өндөртэй газраар Африк нэрлэгдээд байна.
A4AI байгууллагаас бага болон дунд түвшиний орлоготой 136 орны дунд энэ судалгааг явуулсан байна. Дундаж орлоготой орнууд дотор Малайз, Колумб, Энэтхэг, Өмнөд Африк, болон Гана багтаж байгаа бол орлого багатай оронд Непал, Мали, Йемен болон Мозамбик гэсэн орнууд байгаа юм.
Интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэ байгууллагаас гар утасны 1GB датаны үнэ иргэдийн сарын дундаж орлогын 2 хувиас бага тохиолдолд боломжийн гэсэн ангилалд оруулжээ. Африкийн дундаж үзүүлэлт 7.12 хувьтай гарсан нь 2 хувиас багагүй өндөр байгаа юм. Чат, Конго зэрэг оронд 1GB датаны үнэ тус улсын иргэдийн дундаж орлогын 20 хувиас өндөр гарсан байна. Энэ нь жирийн иргэдийн хувьд хэт өндөр гэдгийг онцолж, дэлхийн хүн амын 49 хувь нь интернетэд холбогдож чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан бол интернет хэрэглээний өндөр үнэ гэж тодорхойлжээ. Тэр дундаа, үүрэн телефоны зах зээлд нэг компанийн ноёрхол тогтсон газарт интернетийн үнэ өндөр байх магадал ихсэж байгаа юм.
Харилцаа холбооны зах зээлд нь монополь компани ноёрхсон тохиолдолд 1GB датаны үнэ 7.33 америк доллараас ч өндөр байхаар байна гэж A4AI-аас тооцоолжээ.