Cаарал жагсаалтын эхний сануулгыг Японоос авлаа

2019-10-24, 08:58 Улс төр 1,506 6
Cаарал жагсаалтын эхний сануулгыг Японоос авлаа
Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд маань дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал тэргүүтнээр иж бүрэн гоёсныг  манайхан дээр доргүй шагширч байна. Харин юу ярьж, ямар ажил бүтээж яваа нь төдийлөн сонин биш байгаа бололтой. Гэтэл  санхүүгийн дэмжлэг   гуйхаар очсон Засгийн газрын тэргүүн маань  Японы Ерөнхий сайд  Шинзо Абэд ам руугаа алгадуулчихаад “шалдан”   буцаж ирэхээр болчихлоо.
 
Уг нь У.Хүрэлсүхийн Японыг зорьсон айлчлалын гол зорилго нь тус улсаас  манай улсад олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг авахад оршиж  байв. Гэтэл Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний чинь дараа л  төсвийн дэмжлэг үзүүлье гэлээ.  Ийнхүү саарал жагсаалтын эхний сануулгаа Японоос авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ууртай ирэх нь мэдээж. Урагшгүй албатууд нь хэрхэн хүлээн авч, юу гэж тайлбарлах нь одоогоор  таашгүй ч өчигдрөөс эхлэн ихээхэн сандарч байгаа дуулдав. Уг нь түүнийг явахын өмнө манай улс “Саарал жагсаалт”-д орсон нь тодорхой болсон. Энэ тохиолдолд тэнд очоод  Шинзо Абэтэй  яриа хэлэлцээ өрнүүлэх  тухайд   Сангийн сайдаас өгсүүлээд   холбогдох байнгын хорооны дарга нар нь Ерөнхий сайддаа ямар мэдээлэл өгч, юу гэж зөвлөсөн нь сонин. Ямартай ч энэ  бол олон улсын зүгээс  манайд өгч  буй  хамгийн эхний  том сануулга. Цаашид ийм сануулга, шаардлага шил даран хөврөх биз ээ.
 
 
“Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй”  гэдэг ч  банк, санхүүгийн талаар  жаахан ч болтугай мэдлэгтэй  хүнд бол Ерөнхий сайдын  Японд очиж  мад тавиулах нь эхнээсээ  л ойлгомжтой байв.”Саарал жагсаалт”-д орохгүй байх, түүнээс сэргийлэх  боломж ч зөндөө байсан. Ядаж л  ФАТФ (FATF) буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг биелүүлсэн бол, Засгийн газар санхүүгийн сахилга баттай байсан бол шүү дээ.
 
 
ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, дөрвөн асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээж  аваад  байсан. Үүнийгээ биелүүлэхгүй бол  Монгол Улсыг  “Саарал жагсаалт”-д оруулна гэдгээ ч мэдэгдсэн. Энэ тохиолдолд  гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсч, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрнэ гэдгийг олонтаа тайлбарласан.
 
ФАТФ-аас  манай улсад ирүүлсэн дөрвөн шаардлагын гуравт нь   эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх, оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг. Тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх,  хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг банк, санхүү, төрийн албан хаагчдын сахилга баттай холбоотой асуудлууд багтсан  байв. Гэтэл манайх эсрэгээрээ арилжааны зарим  банк нь  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ мэдэгдэхгүй, шалгуулахгүй гэж Монголбанкинд албан бичиг өгөөд сууж байв.  Чанаргүй зээлийнх нь  хэмжээ өсөөд байхад  ч  арга хэмжээ аваагүй.  2015 онд  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” баталж, хууль хэрэгжсэн  өдрөөс хойш долоон  сарын дотор татвараа сайн дурын үндсэнд  үнэн зөв мэдүүлж төлсөн тохиолдолд  эрүүгийн хэрэг үүсгэхгүй, хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцлах амлалтыг төрийн зүгээс өгч байв. Үүний дараа   улсын төсвийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх мөнгө ил болсон гэдэг ч мөн л ил тод мэдээлээгүй. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр батлаад УИХ-ын гишүүн, сайд нар нь хуваагаад авчихсан, хэн ч хариуцлага хүлээгээгүй. Сая улсын төсвөөс давсан мөнгийг оффшорт байршуулсан болох нь тодорхой болсон ч төр, засгийн зүгээс хариуцлагын талаар дуугараагүй.
 
 
Эцэст нь “Саарал жагсаалт”-д орох гэж байна гэдэг мэдээлэл дуулдаж эхэлсэн. Ар түмнээсээ нууж  байгаад авлигадаад ч хамаагүй  шийдчих гэж  нэлээд үзэх шиг болсон. Олон улсын байгууллагууд манай эрх баригчидтай адилгүй учраас  тэр жагсаалтад орж таарсан. Олон улсад мэдээлэгдсэн. Гэтэл энэ тухайгаа Засгийн газар одоо хүртэл нууж албан ёсны байр суурь огт илэрхийлээгүй. Сайд нар нь “АН-аас л боллоо” хэмээн буруугаа сөрөг хүчин рүүгээ чихсэн.
 
 
Эрх баригч Ардын нам “Манай нам буруугүй” гэж мэдэгдсэн. Тэр байтугай “Саарал жагсаалтад орсноор юу ч өөрчлөгдөхгүй. Зээл, тусламж авахад ч хүндрэл гарахгүй. Санхүүгийн байдал хэвийн явна” гэж тархи угааж суугаа УИХ-ын гишүүд ч бий. Тэгвэл энэ бүхний хариуг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өгчихлөө. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноор мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим  хүндрэлээ шийдэж чадахгүй  бол төсвийн ямар ч дэмжлэг орж ирэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах гэх мэт  эрсдэл үүснэ. Цаашлаад эдийн засаг агшиж,  ард түмний амьдрал доройтох аюул нүүрлэнэ. Би биш, Шинзо Абэ ингэж  хэлсэн шүү, Ерөнхий сайд аа.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419